Суданд эрх барих хамтарсан дээд байгууллага байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 05

Суданы шилжилтийн цэргийн зөвлөл, “Эрх чөлөө, өөрчлөлтийн төлөөх хүчнүүд” хэмээх томоохон сөрөг хүчнүүдийг нэгдэл шилжилтийн гурван жилийн хугацаанд ажиллах эрх барих дээд байгууллага болох хараат бус зөвлөлийг хамтран байгуулах тухай тохиролцоонд хүрлээ гэж Африкийн холбооны жуучлагч Мухамед Хасан Лаббад мэдэгджээ.

Талууд хоёр хоногийн туршид тус улсад үүсээд буй улс төрийн хямралаас гарах арга зам, хараат бус зөвлөл байгуулах талаар хэлэлцээ хийсэн билээ. Хараат бус зөвлөлийг цэргийн болон иргэдийн төлөөлөл ээлжлэн удирдах тохиролцоонд мөн хүрчээ. Лаббадагийн онцолсноор, технократ буюу эрдэмтэн, инженер зэрэг өндөр мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн иргэний засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн нь чухал дэвшил байв. Мөн хэлэлцээрийн бас нэг гол заалт нь сөрөг хүчнийхний эсэргүүцлийн лагерийг хүч хэрэглэн тараасан хэргийг нээлттэй шалгах асуудал юм.

Энэ оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Суданд дөрвөн сар үргэлжилсэн бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалтай зэрэгцэн төрийн эргэлт болсон билээ. Суданы ерөнхийлөгч Омар аль-Баширыг огцруулж, хожим нь шоронд хорьсон. Засгийн эрхийг армийн талаас байгуулсан шилжилтийн цэргийн зөвлөл авч, хоёр жилийн туршид ард түмнээс сонгогдох эрх баригчдад засаглалыг шилжүүлнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Гэсэн хэдий ч олон нийтийн эсэргүүцлийн жагсаал, цуглаан намжаагүй бөгөөд ард түмэн иргэний эрх барих байгууллага байгуулж, засгийн эрхийг түүнд шилжүүлэхийг шаардаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top