Суданы арми тусгай хүчний анги, нэгтгэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээг тэлэхээр болжээ.
Суданы Зэвсэгт хүчний төлөөлөгч энгийн иргэдэд хандан хурцадмал нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сонор сэрэмжтэй байхыг зөвлөсөн байна.
Суданы армийн командлагч бөгөөд тус улсын төрийн эрхийг барьж буй Дээд зөвлөлийн дарга Абдел Фаттах аль-Бурхан, тусгай хүчний командлагч бөгөөд Дээд зөвлөлийн дэд дарга Мухаммед Хамдан Дагало нарын хооронд үл ойлголцол Зэвсэгт хүчин, тусгай хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөнд хүргээд байгаа билээ.
Al Arabiya агентлагийн мэдээлснээр, Суданы арми Хартум хотыг хоёр хоногийн дотор тусгай хүчнээс чөлөөлөхөөр төлөвлөж байна. Армийн төлөөлөгчийн мэдээлснээр, үймээн дэгдээгчдийн гол хүчийг устгажээ.
Суданы Гадаад хэргийн яам нөхцөл байдлыг зохицуулахад тусламж үзүүлэх санал тавьсан Арабын болон Африкийн улс орнуудад талархал илэрхийлжээ. Гэсэн хэдий ч үүссэн нөхцөл байдал нь дотоодын хэрэг тул олон улсын оролцоогүйгээр суданчууд өөрсдөө асуудлаа зохицуулна хэмээн мэдэгдсэн байна.
НҮБ-ын мэдээллээр, зэвсэгт мөргөлдөөний улмаас 180 хүн гаруй хүн амиа алдаж, 1800 орчим хүн шархаджээ.
Сэтгэгдэл ( 0 )