Суданд зэвсэгт мөргөлдөөний үеэр амиа алдсан энгийн иргэдийн тоо 198 болж нэмэгджээ.
“Al-Jazeera” телевиз Суданы эмч нарын хорооны мэдээлэл дээр үндэслэн “Тус улсад зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 198 энгийн иргэн амиа алдаж, 1207 хүн шархадлаа” гэж мэдээлэв.
Япон улс өнөөдөр /2023.04.20/ Суданаас иргэдээ татахаа мэдэгдсэн бол Египет улс өмнө нь цэргийнхнээ эргүүлэн татсан билээ.
Суданы арми тусгай хүчний анги, нэгтгэлийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааныхаа хүрээг тэлэхээр болж, тус улсад хурцадмал нөхцөл байдал үүссэн юм.
Арабын болон Африкийн улс орнууд Суданд үүссэн нөхцөл байдлыг зохицуулахад тусламж үзүүлэх санал тавьсан ч тус улсын Гадаад хэргийн яамнаас “Үүссэн нөхцөл байдал нь дотоодын хэрэг тул бид олон улсын оролцоогүйгээр өөрсдөө асуудлаа зохицуулна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )