Германд төрийн эргэлт хийхээр бэлдэж байсан 25 этгээдийг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

ХБНГУ-ын хууль хүчнийхэн хэт барууны үзэлтэй бүлэглэлийн эсрэг томоохон тусгай ажиллагаа явуулж байна. Энэ үеэр төрийн эргэлт хийхээр бэлдэж байсан гэх 25 этгээдийг баривчилж, 27 этгээдийг шалгаж байна гэж “Spiegel” мэдээлжээ.

Германы Прокурорын ерөнхий газрын мэдээллээр, сэжигтнүүдийн 22-ыг террорист бүлэглэл байгуулсан, гурван этгээдийг бүлэглэлийн үйл ажиллагааг дэмжсэн гэх хэрэгт сэжиглэж байна. Тэдний дунд ОХУ-ын нэг иргэн байгаа аж. Германы тусгай алба нэгэн зэрэг 11 мужид 130 оффис, орон байр зэрэг газарт тусгай ажиллагаа явуулж байна.

Сэжигтнүүд Бундестаг /парламент/-ийн ордныг эзлэхийг төлөвлөж байжээ. Ингэхдээ тэд хамгаалалтын албаны зарим ажилтнууд нэгдэнэ гэж тооцоолж байсан ба энэ нь “төрийн эргэлт”-эд хүргэх байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top