Германы канцлер Хятадад айлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Германы канцлер Фридрих Мерц БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр Бээжинд хүрэлцэж очсон тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.

Айлчлалаар Фридрих Мерц БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзаж, хоёр талын харилцааны болох харилцан сонирхсон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Энэ нь Фридрих Мерцийн Германы канцлерын албан тушаалыг авснаас хойш Хятад улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын бүрэлдэхүүнд Германы томоохон 30 компанийн удирдлагууд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top