Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн сайд Йоханн Вадефуль тус улсад цэргийн алба заавал хаах үүргийг нэн даруй сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
“Засгийн газраас тодорхой санал дэвшүүлсэн. Одоо парламентын бүлгүүд яриа хэлэлцээ хийж, ямар хууль тогтоохоо шийдэх ёстой” гэж тэрбээр Funke медиа группийн сурвалжлагчтай ярилцахдаа мэдэгджээ.
ХБНГУ-ын Бундестаг /парламент/ Германы цэргийн албаны шинэ журмын тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хэлэлцэж эхлэх юм байна. Тус улсын Батлан хамгаалах яам Бундесверын цэргийн албан хаагчдын тоог 260 мянга хүртэл нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Герман улс цэргийн алба заавал хаах үүргийг 2011 онд цуцалж, мэргэжлийн армитай байхаар хуульчилсан байна.

Сэтгэгдэл ( 0 )