Агуу их Ялалтын баярын 30 жилийн ойд зориулан 1975 онд 13 метр өндөр “Цэргийн алдрын хөшөө” цогцолборыг Говьсүмбэр аймгийн төвд босгосон билээ. “Цэргийн алдрын хөшөө” цогцолборыг 2017 оноос хойш үе шаттайгаар засварлаж ирсэн бөгөөд тус цогцолборт Монгол-Зөвлөлтийн морьт механикжуулсан бүлэгт зориулсан, хурандаа З.Аюушын нэрэмжит танкийн хөшөө, “Дайны бурхан” гэж нэрлэгддэг их буучид даа зориулсан их бууг суурилуулсан ба усан оргилуур, авто болон дугуйн зам хийжээ. Зөвлөлтийн цэргийнхний байгуулсан “Цэргийн алдрын хөшөө” нь түүх соёлын үнэт өвийг таниулах ач холбогдолтой бөгөөд цогцолборын нээлтийн ёслолын ажиллагаа Говьсүмбэр аймагт боллоо.
Ёслолын ажиллагаанд ОХУ-ын цэргийн атташе Г.М.Сулимук, ЗХЖШ-ын иргэний цэргийн харилцааны хэлтсийн дарга Хурандаа Б.Төмөрхуяг, ЗХУ, Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Хошууч генерал Ж.Гүррагчаа, Танкчидын холбооны Бэлтгэл хурандаа Н.Довчинбавуу, Хошууч генерал Б.Эрдэнбат, БХЯ-ны Аж үйлдвэрийн нэгдлийн захирал Хошууч генерал С.Баасанхүү, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн захирал Хурандаа Цэрэнчимэд, Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам, аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс, иргэд оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )