ГОВЬСҮМБЭР: Аймгийн “2019 оны Онцлох хүүхэд” тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Говьсүмбэр аймгийн “2019 оны Онцлох хүүхэд” шалгаруулах арга хэмжээг Засаг даргын Тамгын газар, “Дэлхийн зөн” олон улсын байгууллага, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Дуу бүжгийн Боржигон чуулга хамтран зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээг аймгийн аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Батсуурь нээж, аймгийн “Оны онцлох хүүхэд”-үүдийг есөн номинациар шалгаруулж, 45 хүүхэд, хоёр багшийг урамшууллаа. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга төрөлд Тавдугаар сургуулийн 3a ангийн сурагч Мөнхпүрэвийн Маргад, тус сургуулийн 1a ангийн сурагч Баатарын Энхбүрэн, 5a ангийн сурагч Лхагвагарамын Сумьяа, 12а ангийн сурагч Эрдэнэтогтоолын Дамбажав, Сурлагын амжилтын төрөлд оны онцлох хүүхдээр Тавдугаар сургуулийн 12а ангийн сурагч Цогболдын Эрдэнэбуян, Нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Эрдэнэхүүгийн Даваасүрэн нар тус тус тодорлоо.

Урлаг, уран бүтээлийн төрөлд оны онцлох хүүхдээр Нэгдүгээр сургуулийн 3а ангийн сурагч Отгонбаатарын Эрхэс, Тавдугаар сургуулийн 2в ангийн сурагч Эрдэнэзаяагийн Уудам, Биеийн тамир, спорт, бие бялдрын хөгжил төрөлд оны онцлох хүүхдээр Тавдугаар сургуулийн 12а ангийн сурагч Билэгсайханы Гэрэлт-од, тус сургуулийн 6б ангийн сурагч Отгонбаатарын Оргил, Нэгдүгээр сургуулийн 9а ангийн сурагч Энхбаярын Билгүүн, 12б ангийн сурагч Алтантуяагийн Үүрцайх, Гуравдугаар сургуулийн 9а ангийн сурагч Эрдэнэбаатарын Эрдэнэцэцэг, Эх орны түүх, соёл өв уламжлал төрөлд оны онцлох хүүхдээр Тавдугаар сургуулийн 9б ангийн сурагч Сансарын Ариунболор, Нэгдүгээр сургуулийн 12б ангийн сурагч Зоригтбаатарын Мөнх-эрдэнэ, Тавдугаар сургуулийн 12а ангийн сурагч Биндэръяагийн Анударь, Анунгоо нар шалгарсан байна.

Мөн хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын төрөлд Оны онцлох хүүхдээр Гуравдугаар сургуулийн 11б ангийн сурагч Энхбатын Цэцэгчимэг, багийн амжилт номинацид “Жанжин чойр” бүжгийн дугуйлангийн сурагчид, 2019 оны онцлох багшаар шатрын дугуйлангийн багш Г.Харуулбаатар, “Жанжин чойр” хамтлагийн багш З.Дашням нар тус тус шалгарлаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top