Говьсүмбэрт халдварын сэжигтэй ХОЁР ИРГЭНИЙГ тусгаарлажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.02.18/ ээлжит мэдээллээ хийж, энэ үеэр ХӨСҮТ-өөс өгсөн мэдээллээр Говьсүмбэр аймагт коронавирусийн халдвар авсан байж болзошгүй хоёр иргэнийг тусгаарласан гэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны хоёрдугаар сарын 16-нд тусгаарласан нэг иргэний хариу сөрөг буюу эрүүл гарсан. Өчигдөр /2020.02.17/ ХӨСҮТ-д гурав, Говьсүмбэрт хоёр сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ авсан. Эмчийн үзлэг хяналт явагдаж байна.

Иргэдийн хувьд зарим нь өөрсдөө ирж үзүүлж байна. Ихэнх нь ханиад, томуу өвчний халдвартай хүмүүс ирж байгаа. Энэ тохиолдолд эмнэлгээр эмчлүүлэх гэхээсээ илүүтэй гэрээр эмчлэх хэрэгтэй гэдгийг зөвлөж байгаа. Эмнэлэгт олон төрлийн халдвартай иргэд цугладаг. Томуу өвчний вирус нь олон төрлийн хэв шинжтэй байдаг. Тиймээс гэрээр үйлчлэх эмчилгээг илүүтэй гэж үзэж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top