ХӨСҮТ: Эдгэрсэн таван хүнд эсрэг биет үүссэн, энэ маш сайн мэдээ

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.04.16/ ээлжит мэдээллээ өглөө.


Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “2020 оны дөрөвдүгээр сарын 15-нд ХӨСҮТ болон Монгол Улсад халдвар бүртгэгдээгүй. ХӨСҮТ-д 84 хүний шинжилгээ хийсэн. Сэлэнгэд хяналтаар ажилласан эмч, мэргэжилтэн 44 хүнээс шинжилгээ хийсэн. ОХУ-аас ирж, “Амар” зочид буудалд усгаарлагдсан 11 хүнээс шинжилгээ авахад нэг хүнээс коронавирус илэрлээ. Нийт батлагдсан халдварын тоо 31 боллоо. Үүнээс таван хүн эмчлэгдэж гарсан. Үлдсэн 26 хүн нь ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. "Сонгдо" эмнэлгийн хоёр сэжигтэнд эсрэг биетийг шинжлэх шинжилгээ хийлээ. Эсрэг биет илрээгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр коронавирусээр өвдөөгүй байна.

Мөн эмчлэгдээд гарсан таван хүний ийлдэст шинжилгээ хийлээ. Эсрэг биет илэрсэн. Ер нь бид эмчлэгдээд гарсан хүнийхээ үр дүнг хянах зорилгоор нарийн вирус илрүүлэх шинжилгээ хийж явдаг. Эмчлүүлээд эдгэрсэн таван хүний биед эсрэг бие үүссэн байна. Эсрэг бие гэдэг нь вирус биш, түүний эсрэг ажиллаж буй арми юм.  

Энэ бүгдийг тэмдэглээд, тандалт судалгаа хийж байна. Эсрэг биет гэдэг нь хүний биед гаднын биет вирус орж ирэхэд хүний дархлалын систем буюу нянтай тэмцдэг арми ажиллаж эхэлдэг. Энэ бол дархлалын систем. “Ковид 19” халдвар хүний биед орж ирэхэд эсрэг ажилладаг биет гэж байдаг. Тэр эсрэг биет хүний биед үүсдэг. Хүний дархлал ямар зохион байгуулалттай ажилладаг вэ гэдгийн нэг жишээ энэ. Тэгэхээр энэ эсрэг биет нь халдвар аваад эдгэсний нэг ёсны тамга гэж ойлгох ёстой. Энэ эсрэг биетээр дамжуулан тухайн хүний биеийг хянах боломжтой юм” гэв.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.131.243.186) 2020 оны 04 сарын 17

Халуун цэгт маш сайн үүргээ биелүүлж байгаа эмч сувилагч эмнэлгийн нийт ажилчин удирдлагуудад эрүүл энх сайн сайхныг хүсэе.

0  |  0
Шинэ мэдээ өгөөч(103.229.123.111) 2020 оны 04 сарын 17

Одоо хөл хорио торгох энээ тэр гээд байгаа нь олон сараар үргэлжлээд ирэхээр дарангуйлал маягийн харагдах боллоо Тусгаарлалтад байх ёстой хүмүүстээ түр чип зүүвэл яадгийн гэхээс эрүүл хүмүүст чип зүүж арай болохгүй байхаа. Ямар гэмт хэрэгтэн хоригдол биш дээ. 11ийн мэдээлэл 1улиг болох гээд байгаа тул өөрчлөлт оруулвал зүгээр ч юм шиг. Жнь:худалдан авсан эм эмнэлгийн хэрэгсэл амьсгалын аппарат хамгаалалтын хувцас оношлуурууд уушиг орлуулагч хэдмйг авсан гээд хамгийн хэрэгцээт мэдээлэл байнаа

0  |  2
Zochin(202.9.46.168) 2020 оны 04 сарын 17

Manai emch nar mundag bn. Ta nartaa naidaj bgaa shy. Bygdeeree ard ni garnaa

3  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 16

ted zovshoorvol zusiig avch plasmiig ni yalgaad ovchtond hiij baina

0  |  0
irgen(31.165.215.200) 2020 оны 04 сарын 16

gadnii ornuud esreg biet yyssen hymyysiin esreg bietiig avch odoo ovchtei hymyyst tarij baina…yr dyn ni edgereltiig hurdasgaj baigaa

0  |  0
Talarhal(66.181.181.111) 2020 оны 04 сарын 16

Emch nartaa tarhaad talarhaad barshgui Baharhaj bn!

2  |  0
Иргэн(202.9.46.224) 2020 оны 04 сарын 16

ТЭР ЭСРЭГ БИЕТЭЭС НЬ АВЧ БУСАД ӨВЧТӨНДӨӨ ХИЙВЭЛ ХУРДАН ЭДГЭХ ЮМ БАЙНА ДАА

0  |  0
Top