Сарьсан багваахайд хүнд халдварладаг таван шинэ төрлийн вирус илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 29

 

Хятад, Австралийн эрдэмтдийн баг сарьсан багваахайд хүнд халдварлах чадвартай таван шинэ төрлийн вирус илрүүлжээ.

Эдгээрийн нэг төрөл нь COVID-19 коронавирустэй их ойролцоо аж. Генийн шинэ хослолоос үүссэн коронавирус нь 2003 болон 2019 онуудад цар тахал дэгдээсэн SARS-CoV-2, SARS-CoV вирустэй холбоотой гэж судалгаанд онцолжээ. Эрдэмтэд 2015-2019 оны хооронд Хятадын Юннань мужид 149 сарьсан багваахайгаас сорьц авчээ. Сарьсан багваахайнууд нэгэн зэрэг хэд хэдэн төрлийн вирус тээх чадвартай аж. Өөрөөр хэлбэл Хятад улсад коронавирустэй ижил төстэй вирус сарьсан багваахайн биед оршиж байгаа нь аюул учруулсан хэвээр байна гэж вирус судлаач Эдди Холмс сэрэмжлүүлжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(202.179.24.37) 2022 оны 11 сарын 29

Хүн төрөлхтөнд хөнөөлтэй энэ далавчит шавьжийг бүр мөсөн устгачиж болдоггүймүү

0  |  0
3(103.229.120.87) 2022 оны 11 сарын 29

тэнэг юм шиг сайн гэсэн болгоныг залгиж байдаг бузар хүмүүс байх юм

0  |  0
Top