Оросын нутаг дэвсгэрт амьдардаг сарьсан багваахайгаас үл таних вирус илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 29

 

ОХУ-ын нутаг дэвсгэрт амьдардаг зарим төрлийн сарьсан багваахайгаас титэм вирус /коронавирус/ илрүүлжээ. Ямар төрлийн вирус болохыг тогтоохын тулд хоёр орчим жил шаардагдах гэнэ.

ОХУ-ын Шинжлэх ухаан, судалгааны төв хүрээлэнгийн судалгааны багийн тэргүүн Анна Сперанскаягийн хэлснээр, одоогийн байдлаар судалгаагаар Оросын нутаг дэвсгэрт амьдардаг зарим төрлийн сарьсан багваахайд үл таних коронавирус буйг тогтоожээ. Ямар төрлийн вирус болохыг судлах шаардлагатай гэнэ. Түүнчлэн шинээр илрүүлсэн олон вирус /титэм вирус биш/-ний генийн дарааллыг тогтоосон байна. Судалгаанд зөвхөн Москва мужид дэлгэрсэн сарьсан багваахайнуудыг хамруулжээ. Ингэхдээ судлаачид эдгээр амьтдад гараараа хүрэхгүй байх, амьдардаг орчныг нь бусниулахгүй байхыг зөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top