Австрали, Европын биологичид Австралийн коала баавгайн тоо толгойг хорогдуулж буй KoRV ретровирусийг сарьсан багваахайгаас олжээ.
PNAS сэтгүүлд мэдээлснээр, эрдэмтэд Австралийн зүүн эрэг дагуу амьдардаг сарьсан багваахайн цус, ялгадасны дээжийг авч, KoRV ретровирустэй холбоотой вирус бий эсэхийг шинжилжээ. Австралийн коала баавгайн тоо толгой сүүлийн есөн жилд 60 хувиар буурсан байна. Үүний шалтгаан нь ойн түймэр, гэрийн тэжээвэр ноход, хүний үйл ажиллагаа болон төрөл бүрийн өвчинтэй холбоотой аж. Эл амьтдын устах болсон хамгийн гол шалтгаан нь KoRV вирус гэж эрдэмтэд тогтоосон бөгөөд энэ вирус эдгээр амьтдад дархлал хомстлын хам шинж үүсгэдэг байна. Эл вирус нэг амьтнаас нөгөөд, эхээс бамбаруушт халддаг бөгөөд одоогоор уутат баавгайн ихэнх нь энэ вирусний халдвар аваад байгаа гэнэ. Австралийн Мельбурн хотын Монаша их сургуулийн вирус судлаач Жошуа Хэйуордын тэргүүлсэн олон улсын биологичдийн баг Ази, Австралийн сарьсан багваахайд халдварладаг ретровируснүүдийг судалсны дүнд KoRV вирусний боломжит эх үүсвэрийг тодорхойлсон байна.
Эрдэмтэд долоон жилийн туршид Австралийн зүүн эрэг дагуу амьдардаг сарьсан багваахайн цус, ялгадсыг шинжилсний дүнд KoRV болон GALV өвчин үүсгэгчтэй маш төстэй, урьд өмнө мэдэгдээгүй HPG вирусийг илрүүлжээ. Австралийн алтан титэмт сарьсан багваахай толгой дараалан энэ вирусээр халдварласан болох нь тогтоогдсон байна. HPG болон түүнтэй төстэй өвчин үүсгэгчид коала баавгайн нэрвэгдээд буй өвчин үүсгэгчтэй холбоотой болохыг эрдэмтэд тодорхойлсон байна.
Эдгээр төрлийн өвчин үүсгэгчийг цаашид судалснаар эрдэмтэд Австрали, Азийн хөхтөн амьтдад аюул заналхийлж байгаа эсэхийг болон KoRV вирусний халдвараас коала баавгайг хамгаалах ямар арга хэмжээ авч болохыг тогтооход хувь нэмрээ оруулна гэж найдаж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хүн өөрөө л оролдохгүй бол яавал гэж. Идээд заваараад байгамчинь аргачгүй биз
Энэ нэг сарьсан багваахай гэж амьтныг бүр устгачихаж өолдоггүй юм байхдаа гайтай амьтан