Австралийн Шинэ Өмнөд Уэлс мужийн гал түймэртэй тэмцэх алба хурдацтай тархаж буй ойн түймрээс хүн бүрийг аварч чадахгүй гэж анхааруулжээ.
Урьдчилсан мэдээгээр, тус улсын хойд эрэг, Шинэ Өмнөд Уэлсийн хойд бүсэд ойн түймэр газар аваад байгаа бөгөөд түймэр Квинслэнд мужаас өмнөд эрэг хүрэх аюул нүүрлээд байна. Түймрийг тогтоож дийлэхгүй байгааг хэвлэлийн мэдээнд дурджээ.
Халуун, хуурайшилт их байгаа өнөөгийн нөхцөлд ойн түймэр Австралийн зүүн өмнөд бүс нутагт тархаж, Сидней зэрэг хүн ам олноор суурьшсан хот, сууринд хүрж болзошгүй байгааг сэрэмжлүүлжээ.
Гал сөнөөгчид эрсдэл өндөр бүсэд амьдарч буй ард иргэдийг аюулгүй байдлаа өөрсдөө хангаж, сэрэмжлүүлэг мэдээг цаг тухайд нь авч байхыг анхааруулжээ. Ойн түймрийн улмаас тус улсад гурван хүн амиа алджээ.
Өнгөрсөн долоо хоногт Шинэ Өмнөд Уэлс мужид дэгдсэн ойн түймэрт олон мянган га ой шатжээ. Ойн түймэрт коалагийн олноор амьдардаг бүс нутаг автсан байна. Байгалийн гамшгийн улмаас 350 орчим коала үхсэн бөгөөд дархан цаазтай газруудад нийт 500-600 коала байдаг аж.
Сэтгэгдэл ( 1 )
энэ дэлхий сөнөх нээ ОЙ МОД ХҮЧИЛ ТӨРӨГЧ ГАРГАХ ЭХ ҮҮСВЭР ЭНЭ ЖИЛ ТАЛ НЬ ШАТЛАА дэлхий нь\n