Австралид гал түймэрт өртсөн коалаг байгальд нь тавьж эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Австралид өнгөрсөн онд дэгдсэн ойн түймэрт өртсөн коала баавгайг амьтны эмнэлгээс гарган байгальд нь тавьж эхэлжээ.

Lonely Planet хэвлэлд мэдээлснээр, ойн түймэрт нэг тэрбум гаруй амьтан үхжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгаа байгалийн гамшгийн улмаас 6-10 мянган коала баавгай үхсэн байна. Түлэгдэж, усгүйдсэн коалануудын амьтны эмнэлэгт эмчилсэн бөгөөд өдгөө байгальд нь тавьж эхэлжээ.

Австралийн зүүн эргийн Порт-Маккуори эмнэлэгт 79 коалаг эмчилснээс 26-г нь дөрөвдүгээр сарын сүүлээр Лэйк-Иннс, Крауди Бэй дархан цаазат газарт буцаан тавьжээ.

Порт-Маккуори эмнэлгийн ерөнхийлөгч Сью Эштоны хэлснээр, коала баавгайнуудыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш эмнэлэгт асарч байгаа бөгөөд ирэх зургаадугаар сар хүртэл байлгах төлөвлөгөөтэй байжээ. Гэтэл бороо их орсны ачаар тэдний амьдардаг орчин түргэн сэргэсэн байна. Порт-Маккуори эмнэлэгт ирэхдээ ихэнх коала баавгайн гар, хөл, хамар, ам нь түлэгдсэн байсан аж. Зарим баавгайн хумс түлэгдэж, бүрэн ургаагүй тул тэднийг эмнэлэгт үлдээх гэнэ. Учир нь коала хумсгүйгээр зэрлэг байгальд амьд үлдэж чадахгүй гэж тэрбээр ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.217.152) 2020 оны 05 сарын 07

Үерээр байгаль эх сануулга өгөхгүй. Мөнхнаран ээжээ

0  |  0
Top