Ойн түймэрт гурван тэрбум гаруй амьтан үхжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Австралид 2019 оны зургаадугаар сараас 2020 оны хоёрдугаар сарын хооронд гарсан гамшгийн хэмжээний ойн түймрийн улмаас гурван тэрбум гаруй амьтан үрэгджээ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн /WWF/ мэдээлснээр, Австралид гарсан их хэмжээний ойн түймэр орчин цагийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан гамшгийн хэмжээний түймэр болсон. Тус сангаас явуулсан шинэ судалгаа үхсэн ан амьтны бодит тоо таамаглаж байснаас гурав дахин их буйг харуулж байна. Гамшгийн улмаас нийт 143 сая хөхтөн, 2.46 тэрбум хэвлийгээр явагч, 180 сая шувуу, 51 сая мэлхий үхжээ.

Амьтны ертөнцөд учирсан хор хохирлыг тогтоохын тулд эрдэмтэд түймэрт өртсөн 28 сая га газарт судалгаа хийсэн байна. Ойн түймрийн улмаас 27 хүн амиа алдаж, хоёр мянга гаруй байшин шатжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.181.39) 2020 оны 07 сарын 30

fucking chink piroman pyroman

0  |  0
So sad(202.21.108.238) 2020 оны 07 сарын 30

Заа, одоо сайхан газраа ухахад амар болж. Яг түймэр гарсан хэсгүүдэд Австралийн ихэнх газар доорх байгалийн баялаг нь байдаг даа.

0  |  0
Top