Австралийн гал сөнөөгчид энэ онд зөвхөн гал түймэр унтраахаас гадна өөр зүйлсэд ч хүч сорьж байна.
Тэд энэ удаа календарь чимсэн байна. Царайлаг, төгс биетэй гал сөнөөгч залуусын амьтадтай хамт авахуулсан халуухан зургууд олны анхаарлыг татаж, зурагт хуудас худалдаанд гарсан даруйдаа эрэлт дагуулж эхэлжээ.
1993 оноос хойш гарч байгаа энэхүү хуанлид энэ жил дан ганц Австралийн залуус бус Герман, Францаас хэд хэдэн гал сөнөөгч нэгджээ.
Хагас нүцгэн залуус, амьтад, хуанлийн орлогыг зориулах буяны үйлс. Энэ бүхэн төгс зохицол биш гэж үү?
Энэ жил календарын орлогоос олсон мөнгийг амьтдыг аврах үйл ажиллагаа явуулдаг орон нутгийн ашгийн бус байгууллагуудад зарцуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 4 )
тоть имж 2 саак байна дѳѳ
Haluun ornii zaluus bugd shivees bulchingaar goedog yum bn
Гоёлын бээээээ
вооов