Австралийн түймэр үерийн аюулаар солигдлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 19

Ойн түймэрт хамгийн их өртсөн Австралийн зүүн эрэгт ширүүн бороо орж, далайн шуурга, үер болж байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр Виктория, Шинэ Өмнөд Уэлс болон Квинсленд мужуудад үерийн гамшиг нүүрлэх аюул тулгараад байгаа аж. Энэ бүс нутаг ойн түймэр, хуурайшилтын улмаас сүүлийн хэдэн сар хүнд байдалд байсан юм.

Ширүүн борооны улмаас Квинсленд мужид өчигдөр \2020.01.18\ гол авто замуудыг хаажээ. Мужийн хүн ам ихтэй дүүргүүд усанд автаж, олон парк, аялал жуулчлалын чухал газрыг хаахаас өөр аргагүй болсон байна.

Нөгөө талаасаа бороо түймрийн утаанд бохирдсон агаарыг цэвэрлэхэд тусалсан байна. “Australian Open” теннисний томоохон тэмцээн болж байгаа Мельбурн хотод тамирчид утааны улмаас амьсгалахад хэцүү байсан бол одоо байдал дээрджээ.

Австралид өнгөрсөн есдүгээр сард дэгдсэн ойн түймэр арваннэгдүгээр сард аюулын хэмжээнд хүрч, нийт 28 хүн амиа алдсан юм. Шатаж үрэгдсэн зэрлэг амьтдын тоо 1.25 тэрбумд хүрчээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мөнх(150.129.142.90) 2020 оны 01 сарын 19

Бурхан тэдний талд байна

0  |  0
Top