Жүжигчин Леонардо Ди Каприогийн үүсгэн байгуулсан “Earth Alliance” сан Австралийн түймэртэй тэмцэхэд гурван сая ам.доллар хандивлажээ. Сангийн “Twitter” хуудсанд мэдээлснээр “Гурван сая ам.долларыг түймрийг унтраах ажилд дэмжлэг үзүүлэх, онгон зэрлэг байгалийг аврах болон нөхөн сэргээхэд зориуллаа” гэжээ.
Австралид ойн түймрийн улмаас сая гаруй гектар газар шатаж, 27 хүн амиа алдан, 1500 гаруй байшин барилга шатаад байгаа билээ.
Сиднейн их сургуулиас гаргасан тоо баримтаар нэг тэрбум гаруй ан амьтан шатаж үрэгджээ. Зарим бүс нутагт түймрийн утаа маш өтгөн, агаараас түймрийг унтраах боломжгүй байгаа аж.
Түймрийн улмаас Австралид нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )