Австралийг тэр чигт нь нөмрөөд буй гал түймрээс 90 гаруй мянган амьтныг аварсан Ирвинийн гэр бүл яг одоо баатар болж байна.
“Матар агнагч” хочоороо алдартай Стив Ирвинийн охин Бинди Ирвин, эхнэр Терри Ирвин, дүү Олли Ирвин нар Австрали улсад түймэр дэгдэж эхэлснээс хойш нийтдээ 90 гаруй мянган амьтныг Зэрлэг амьтныг хамгаалах, нөхөн сэргээх эмнэлэгт хүргэж өгчээ.
Хэдийгээр Стив Ирвин 2006 онд насан эцэслэсэн ч түүний гэр бүл Австралийн түймрээр гэмтсэн олон амьтдыг хамгаалах үйлсээ зогсоогоогүй юм.
“Аавын минь нэр хүнд Австрали даяар цуурайтсан. Ийм байхад бид байгалийн гамшиг тохиолдоход зүгээр сууж болохгүй. Бид өнгөрсөн наймдугаар сараас хойш л зэрлэг амьтдыг өөрсдийнхөө хэмжээнд аврах ажиллагаа зохион байгуулсан” гэж Бинди Ирвин ярьжээ.
Австрали улсад өнгөрсөн 2019 оны наймдугаар сараас хойш дэгдсэн түймрийн улмаас 25 хүн амиа алдаж, 2500 гаруй барилга байгууламж устжээ юм. Түймрийн улмаас одоогийн байдлаар 480 гаруй сая зэрлэг амьтан устаад байгаа билээ.
Австралийн байгаль хамгаалах холбоо, Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийн мэдээллээр түймрийн улмаас сүйдсэн байгалийг эргэн нөхөн сэргээж чадахгүй гэж мэдэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )