Д.Нямхүү: Замын-Үүдэд сэжигтэй нэг иргэнийг ТУСГААРЛАСАН

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагийн байдлаар хүргэж байна. 


Халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр ХӨСҮТ-д нийт 373 шинжилгээ хийгдлээ. Бүгдэд нь Коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа 194,  ажиглалтад байгаа 164 хүн, тандалтын зорилгоор эмнэлгүүдээс 15 хүнээс шинжилгээ хийсэн. Бүглэ

Сэлбэ, Батсүмбэр, Баянхангай, Баянбайгаль зэрэг амралтын газруудад тусгаарласан 164 хүнээс хоёр удаа шинжилгээ авахад коронавирус илрээгүй.  Тэдгээр иргэдийн ажиглалтын хугацаа дууссан учраас гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

Нэгдүгээр сарын 27-оос хойш 1124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 243 хүнд эмчилгээ, тандалт хийж байна.

БНХАУ-аас Замын-Үүдийн боомтоор 58 хүн орж ирсэн. Нэг иргэнийг сэжигтэй гэж үзэж ажиглалтад авсан. БНХАУ-ын талаас дээрх иргэдээс шинжилгээ аваад нааш нь нэвтрүүлсэн байгаа. Нэг иргэнийг сэжигтэй гэж үзэж, тусгаарлан шинжилгээ аваад байна” гэв. 

Top