КОВИД-19 I ОХУ-ын бүх хотод КОРОНАВИРУС тархлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагийн байдлаар хүргэж байна. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ОХУ-ын бүх муж, хотуудад халдвар тархсан байна. Халдвар гараагүй байсан Алтайн бүгд найрамдах улсад халдвар бүртгэгдсэн. Алтайн бүгд найрамдах улс нь манай Баян-Өлгий аймагтай хиллэдэг.

Москва, Санкт-Петербург хотууд нь халдварын голомт болж байна. ОХУ нь энэ хоёр хотоос ирж буй иргэдээ 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан байна. Москва хотын захирагч нь эмч мэргэжилтнүүдээ таксигаар үнэгүй үйлчилж, зочид буудалд төлбөргүй байрлуулах шийдвэр гаргажээ.

Харвардын их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж, халдвараас сэргийлэх гол арга нь зай барих ёстой гэж үзсэн байна. 2021 он хүртэл зай барих арга хэмжээ авах ёстой гэж дүгнэсэн” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

 

 

 

 

Top