Говьсүмбэр аймгийг бие даасан тойрог болгох санал гаргажээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

УИХ-ын Сонгуулийн хуульд олон мандаттай тойрог байхаар заасан. Хуулийн дагуу УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх сарын 1-нээс өмнө тогтоох ёстой.

Нийслэлийн дүүргүүдийн мандатын тоог цөөлж, аймгуудын мандатын тоог нэмэх чиглэлийг олонхын бүлэг барьж буй мэдээлэл бий. Зарим аймгийг нэгтгэж, нэг тойрог болгох асуудал ч яригдаж байгаа. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар Дорноговь, Говьсүмбэр аймгуудыг нэгтгэж нэг мандаттай нэг тойрог болгосон.

Харин энэ удаагийн УИХ-ын 2020 оны сонгуулиар Говьсүмбэр аймгийг УИХ-д бие даасан тойрог болгох талаар аймгийн иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Говьсүмбэр аймгийн гурван сумын иргэдээс санал асуулга явуулахад дэмжиж гарын үсэг зурсан байна. АН-ын УИХ дахь Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын хувьд Говьсүмбэр, Дундговь аймгуудыг нэг тойрог болгох санал гаргаад юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top