Сонгуулийг зургаадугаар сарын 24-нд явуулахыг дэмжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.01.28/ хуралдаанаар УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдрийн тов тогтоох асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-ний өдрийн лхагва гарагт тогтоох тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Байнгын хорооны шийдвэрийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top