2020 онд болох ээлжит сонгуулийн үеэр фэйсбүүк орчинд тодорхой хязгаарлалт хийхээр Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд тусгаад байгаа.
Хуулийн төслийг боловсруулах үедээ ажлын хэсгийн гишүүд “Фэйсбүүк” компанийн удирдлагуудтай уулзалт хийсэн байдаг.
Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Фэйсбүүк-ийн хэрэглээгээрээ манай улс Азидаа нэгд, дэлхийд 10-т орчихоод байна. 3.2 сая хүнтэй мөртлөө 2.2 сая хүн фэйсбүүк хэрэглэдэг. Цаашид “Фэйсбүүк” компанийн зүгээс сонгуулийг шударга хийх нь улс орны тусгаар тогтнолын асуудал гэж үзээд тухайн улсын дотоод хэрэгт үл оролцох, сонгуулийг нь хүндэтгэх зарчмаар бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа юм билээ. Энэ дагуу “Фэйсбүүк” компанийн төлөөлөл Монголд ирж, Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа, холбооны зохицуулах газартай хамтарч ажиллан сонгуулиар аль болох фэйсбүүк орчноос үл шалтгаалах, сонгогчдод нөлөөлөх нөлөөллийг багасгах чиглэлд хамтарч ажиллахаар болсон. Тиймээс шинэ хуульд нэргүй хаягаас санаатайгаар зохион байгуулж байгаа гүтгэлгийн чанартай мэдээлэлд хязгаарлалт хийнэ. Гэхдээ фэйсбүүкийг бүрэн хаахгүй. Тодорхой хязгаарлалт хийх заалт бий. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс өөрийн нүүр хуудас болон албан ёсны хаягтай байх шаардлагатай" хэмээн мэдээлсэн.
Тэгэхээр ирэх сонгуулиар фейсбүүк, твиттер зэрэг олон нийтийн сүлжээгээр сонгуульд нөлөөлөхүйц мэдээлэл түгээсэн тохиолдолд хязгаарлалт хийх нь. Ингэхдээ сонгуулийн үед тухайн хаягийг хааж, сонгуулийн үр дүн гарсны дараа нээх юм. Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд “Сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах тухай” заалтыг тусгаад буй. Үүнд фейсбүүк, твиттерт сурталчилгаа байршуулахдаа “сэтгэгдэл бичигдэхгүй” тохиргоотой нийтлэх, бүртгүүлээгүй” цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглоно, бүртгэлгүй хаяг ашиглаж, бусдын нэр хүндэд халдвал сонгуулийн дүн гартал хаягийг хаах зэрэг заалтууд орсон юм.
47.1. Сонгуулийн сурталчилгаанд дараах хэлбэрийн цахим хуудас ашиглаж болно
• 47.1.1. Нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас;
• 47.1.2. Цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас;
• 47.1.3. Бусад цахим хуудас.
47.2. Нэр дэвшигч энэ хуулийн 47.1.1, 47.1.2-т заасан цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах тохиолдолд цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ.
47.3. Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотойгоор нийтэлнэ.
47.4. Энэ хуулийн 47.2-т заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно.
47.7.1. Энэ хуулийн 47.1.1, 47.1.3-т заасан цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах;
47.7.2. Энэ хуулийн 47.1.2-т заасан тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авах.
47.9. Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмыг цагдаагийн төв байгууллага болон Харилцаа холбооны зохицуулах хорооны саналыг үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо хамтран баталж, мөрдүүлнэ.
47.11. Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно.
Сэтгэгдэл ( 4 )
Baliar ymnuud yaj uursuduunhuu tuluu huuliig batlaj chadaj bnaa,
yg ysan ymadn deereii uursudiinhuu hiisen muu muuhai zviliig huuli neriin door haatsaalaj ard tvmeniig jinhen utgaar doromjilolj bn shde. FB, Twitter ene bvgdees ard irged vneniig m,edej duu hooloigoo negtegej novshnuudiin esreg bosoj bn shvde, zarim 1-d jaahan ichih, aih setgegdel ughud FB, Tw heregtei shde kkk
Ингэж зохицуулалт хийхгүй бол тархи угааж үндэсний аяюулгүй байдал алдагдуулах хэмжээнд хагаралдуулж байна
zail lalaruudaa