АНУ-ын нийслэл Вашингтон хотод төвтэй The Diplomat цахим сэтгүүл Монгол Улсад өрнөсөн УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг онцолжээ. Ази-Номхон далайн бүс нутгийн нийгэм, улс төр, соёлын тухайн голчлон бичдэг энэ сэтгүүл хуучны танил эрх баригчид шинэ нэр дэвшигчтэй ч ялалт байгуулсан тухайд онцлон бичсэн байна. Тус нийтлэл, бичлэгийг Канадын Бритиш Колумбиа мужийн их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн судлалын магистр Жулиан Дьеркес, Калифорнийн их сургуулийн Монгол судлалын ахлах мэргэжилтэн Марисса Смит нар бичсэн байна.
Монголчууд зургаадугаар сарын 24-ний өдөр парламентад төлөөлөх 76 гишүүнээ сонгов. Сонгуульд эрх баригч Монгол ардын нам (МАН) 62 суудал авч дахин ялалт байгууллаа. Дахин гэж тодотгож байгаагийн учир нь 2016 оны сонгуулиар 65 суудал авч ялалт байгуулж байсан юм. Ийнхүү дахин дөрвөн жил засаг барихаар боллоо. Гэвч энэ удаагийн сонгуулийн систем нь эрх баригчдад илүү давуу байдал олгосон, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан сурталчилгаа нь хүч тэнцвэргүй байсан учраас эрх баригчид дахин засаглах боломжтой болсон.
Сонгуулийн ирц өмнөхөөс яльгүй нэмэгдсэн хэдий ч залуу сонгогчдыг татах кампанит ажил тун тааруу байсныг дурдах нь зүй. Хэдийгээр тэдний идэвхийг нэмэгдүүлэх кампанит ажил өрнөсөн ч эцсийн үр дүнг өөрчлөх хүчин зүйл болж чадсангүй.
Хэдийгээр хуучны танил эрх баригчид ялалт байгуулсан ч нэр дэвшигчид нь шинэ байлаа. Шинэ байсан учраас 1992 оноос хойш улс төрийн хоёр том хүчинд савлуур лугаа ээлжилсээр ирсэн дүр зургийг өөрчилж эрх баригчид олонх болж чадсан. Үлдсэн суудлыг Ардчилсан нам (АН 11 суудал), МАХН тэргүүтэй “Та бидний эвсэл, Хөдөлмөрийн үндэсний нам тэргүүтэй “Зөв хүн –Электорат эвсэл” хуваан хүртсэн юм. Сүүлд дурдсан хоёр улс төрийн хүчин тус бүр нэг суудал авсан. Харин нэг бие даагч ялалт байгуулсан нь тус улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг байлаа.
Цөөнх болсон Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд 11 суудал авсны бүгд орон нутагт хамаарна. Монголын улс төрийн тулаанд тэсэж үлдэх ёстой улс төрийн хүчний хувьд тодорхой сургамжуудыг энэ сонгуулиар авсан байх.
Эрх баригчдын “авсан” 62 суудлын 27 нь УИХ-д анх удаагаа сонгогдсон нэр дэвшигчид эзэлж байна. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх намдаа ч, улс орондоо ч тод дүр байсан хэдий ч парламентад сонгогдоогүй байсныг дурдах хэрэгтэй. Тэрбээр УИХ-ын дарга бөгөөд МАН-ын дарга байсан М.Энхболдыг хавсарсан суудлаас нь түлхэн унагаж намын удирдлагыг өөртөө авсан. Тэр ч бүү хэл энэ удаагийн сонгуульд түүний нэрийг дэвшүүлээгүй юм. У.Хүрэлсүхийн нэг тактик нь үеийн шилжилтийг хийх явдал байсан. Түүнийгээ ч тодорхой хэмжээнд биелүүлж чадлаа. Эрх баригчдын шинэ “гишүүд”-ийн бараг тал нь 40 болон түүнээс доош насны нэр дэвшигчид эзэлж байна. Сонгуулийн өмнө тэдэнд холбогдох олон асуудал, дуулиан шуугиан байсан ч стратегиа үүнд бус тулгарч буй олон сорилтууд руу чиглүүлсэн нь ухаалаг үйлдэл байлаа.
Парламентын сонгууль олон мандаттай томсгосон тойргоор явагдсан. Сонгуулийн үр дүнгээс харвал энэ нь МАН-д тустай байсан.. Суудлын тоогоор хотын тойрог хөдөөгийнхөөс бага байсан. Парламентын 76 суудлын 52 суудлыг хөдөө, орон нутагт хуваарилсан бол үлдсэн нь хотуудад хуваарилагдсан юм. Эрх баригч намаас Улаанбаатар хотод нэр дэвшигчдийн дийлэнх нь улс төрийн шинэ дүрүүд байлаа. Хүн амынх нь тал нь нийслэлд амьдардаг гэх утгаараа маш олон нэр дэвшигч хотод өрсөлдсөн. Эсрэгээрээ хөдөө, орон нутагт цөөхөн нэр дэвшигч өрсөлдсөн юм. Системийн хувьд өндөр зохион байгуулалттай учраас эх орныхоо өнцөг булан бүрт намын даргаа илгээсэн нь бас нэгэн содон тактик байлаа. 70 илүү жилийн түүхтэй МАН үүнийхээ ачаар хотын тойргоос гадна 42 суудлыг орон нутагт авч чадсан.
Хэдийгээр олон шинэ нэр дэвшигч ордонд суухаар болсон ч бодлогын хувьд томоохон өөрчлөлт хүлээгээд нэмэргүй. Шинэ нэр дэвшигчид ирэх жилүүдэд прагматик, зарим талаараа хувь хүний туршлага хуримтлуулна. Товчхондоо тэднээс илүүг хүсээд нэмэргүй. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр парламентын гишүүд зөвхөн хууль тогтоох үүргээ л хэрэгжүүлдэг болсон. Тэр дундаа хууль батлах босгыг өмнөхөөс нэмэгдүүлсэн нь парламентын гишүүдээс ихээхэн ур дүй шаардана. Өмнө нь УИХ Засгийн газрын гишүүдийг тохоон томилдог байсан бол Үндсэн хуулийн нэмэлтээр Ерөнхий сайд нь кабинетаа бүрдүүлдэг болсон. Гүйцэтгэх засаглалын тухайд Ерөнхий сайд илүү эрх мэдэлтэй болсон гэсэн үг.
Парламентын сонгууль олон мандаттай томсгосон тойргоор явагдсан. Сонгуулийн үр дүнгээс харвал энэ нь МАН-д тустай байсан
Цөөнх болсон Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд 11 суудал авсны бүгд орон нутагт хамаарна. Монголын улс төрийн тулаанд тэсэж үлдэх ёстой улс төрийн хүчний хувьд тодорхой сургамжуудыг энэ сонгуулиар авсан байх. Сонгуульд дээгүүр “давхих” магадлалтай байсан С.Эрдэнэ, Р.Амаржаргал зэрэг том нэрс гарч чадалгүй Ерөнхий сайдын сүүдэрт дарагджээ. Эрх баригчид шинэ залуу улс төрчдийг сойж “шинэчлэл” хийж байгаа мэт харагдуулсан ч Ардчилсан намын хувьд тийм дүр бүтээсэнгүй.
Энэ удаагийн сонгуульд нэг суудал авсан “Зөв хүн-Электорат” эвсэл “битүү морь” байлаа. Гэвч энэ эвсэл хөдөө орон нутагт ч, хот суурин газарт ч гадаадад төгссөн, илүү чадвартай, илүү залуу нэр дэвшигчдийг дэвшүүлсэн онцлох ёстой зүйл. Гэвч тэд сонгуулийн системийн золиос болсон юм. Хотод нэг тойрогт олон хүн нэр дэвшсэн нь санал хуваах боломжит нэр дэвшигчийн боломжийг илүү бүдгэрүүлэх шалтгаан болжээ. “Зөв хүн” –ийнхэн гэхдээ гутраад хэрэггүй. Тэд дараа жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өрсөлдүүлэх боломжтой болсон. Тэдэнтэй адил хувь заяаг МАХН-ын тэргүүлсэн “Та бидний эвсэл”-д ч мөн адил оногдож байна.
Эцэст нь дүгнэхэд ялалт байгуулсан нам эрх мэдлийн тэнцвэрийг хадгалах, нөгөө талд Ардчилсан нам болон гуравдагч хүчнүүд эрх баригчдад хүчтэй хяналт тавьж ажиллах хэрэгтэй болж байна.
Сэтгэгдэл ( 18 )
Hedii bolgon naad Amerik gedeg yumyg dagaldan bayasah yum? Orange gedeg huisgalyg ted l hiisen sht. Ter dalai nuguu tald bgaa guren gegdeh uls bidnii dotood asuudald hushuu durseer bh yum?
Онгоцны зардлаа тайландаа сайн тодотгоорой Хүрэлсүх ээ
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
Хог америк өөрийн толгойн эврээ харчихаад хуц тэдэнд манай сонгууль ямар хамаатай юм бэ ер нь
21 оны ардын хувьсгалын дараа оросууд Монголд Коммунизмыг экспортолж улмаар Хятад зэрэг оронд жишээ болгох зорилт тавьж байсан гэдэг харин 90 оны яндан цагааны ардчилсан жагсаалын дараа Янкууд Монголыг ардчиллын баянбүрд мэтээр нэрлэн хулгайч гэмт хэрэгтэнүүдийг хөаргөн мандуулж ”Чөлөат Зах Зээлийн” гэх хөнөөлт хар тогтолцоог туршиж Янкуудаар хамгаалуулсан ардчилагчид дураар авирлан улсаа нурааж өөрсдөө хулгай луйвар булхайгаар баяжихыг дэвэргэдэг болсон билээ.Хулгай булхайч Америк одоо дэлхийд тэргүүлэх байр сууриа алдаж байгаа. ”АМЕРИКИЙН ТЭРГҮҮЛЭХ ЭДИЙН ЗАСАГГҮЙГҮЙГЭЭ ЕВРОП ХӨГЖИНӨ” МЕРКЕЛ
Эд 90 оноос үймүүлэх. Хүний хэрэгт хушуу дүрээрээ боль
новшийн АНУ д манай сонгууль ямар хамаатай байна аа. Эд нар ардчилал нэрээр дандаа хутган улс орныг үймүүлдэг новшнууд өөрсдийн хар арьс халтаруудаа хүний эрх гэж ярь
bitgii gutar genyy zaaguuraa ednees daalgavartai um bish biz busad ornuudiin dotood heregt zaluuchuudiig yag ingej demjij dotroos ni butargadag shdee ene uls
Цэгцтэй гоё дүгнэлт байна.