Сонгуулийн ерөнхий хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 2020.04.09
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа. Сонгуулийн бэлтгэл ажлыг сонсож, Ерөнхийлөгч үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Их хурлаас УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс товлон зарласан. СЕХ бэлтгэл ажлыг хийгээд явж байна. Дийлэнх ажлууд цахим хэлбэрт шилжсэн. Сургалт, семинарыг цахим хэлбэрт шилжүүлсэн. Нам, эвслийн мөрийн хөтөлбөрийн хэлэлцүүлгийг мөн цахим хэлбэрт шилжүүлэх зөвлөмжийг нам, эвслүүдэд өгсөн. Намууд цахимаар мөрийн хөтөлбөрөө хэлэлцүүлээд, аудитын байгууллагад өгснийг та бүхэн мэдэж байгаа.
Өнөөдөр Ерөнхийлөгч сонгуультай холбоотойгоор СЕХ-ны гишүүдэд тодорхой үүрэг даалгавар өглөө. Нэгдүгээрт болзошгүй ажлын төлөвлөгөө батлах, хоёрдугаарт эрх бүхий байгууллагууд болзошгүй аюулын үед хэрхэн ажиллах, халдвар гарсан ийм үед сонгуулийн санал хэрхэн авах, санал авах байруудыг нэмэгдүүлэх боломжийг судлах, сонгуулийн сурталчилгааг хэрхэн явуулах, Улсын Онцгой комиссын санал зөвлөмжийг дагаж ажиллах, дээрх арга хэмжээтэй холбоотойгоор нэмэгдэх зардал, тооцоо судалгааг гарга гэдэг чиглэл өглөө. СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ Ерөнхийлөгчтэй уулзсан.
Хэвлэл мэдээллээр сонгууль хойшлуулах нь гэсэн мэдээлэл явж байгаа. СЕХ-ны хувьд хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг. Эрх бүхий байгууллагаас шийдвэр гартал хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд явна” гэлээ.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 4 )
gadnii ajiglagch orolzuulj neree gutaahaa odoo bolio, shudarga l baizgaay….gadniihnaar hyanuulaad dooshoo ordog zavaan asuudliig elbegdorj gej gaitai um hiisen
Энэ жил сонгуулийн ажиглагч гэж үл мэдэгдэх өвчин тээгч орж ирж болзошгүй тул гадны ажиглагч оролцуулахгүй байвал ямар вэ? МАНАЙХААН\n
neg yum bichixleer gargaxgui xuur yum aa uxej dald orooroi
songuuli yavuulax nui zuv virus gaigui bol xerev tarxval xoishluulna