Иргэн Ц.Пүрэвдоржид хэрэг тулгасан цагдаагийн алба хаагчдыг халжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14



Иргэнд бүртгэлгүй хэрэг тулгаж, мөрдөн шалгасан цагдаагийн хоёр алба хаагчийг халжээ.

Иргэн Ц.Пүрэвдорж нь хэвлэлийн бага хурал хийж, цагдаагийн алба хаагчид өөрт нь хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа талаар мэдээлсэн. Тэрбээр мөн Цагдаагийн ерөнхий газарт хандаад байсан юм. Асуудлыг Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс шалгаж, цагдаагийн албан хаагчид албан тушаалаа урвуулан ашиглаж, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөнийг тогтоож, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нарын цагдаагийн цолыг хурааж, албан тушаалаас нь чөлөөлжээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс өгсөн албан мэдээлэлд “Иргэн Ц.Пүрэвдорж энэ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр цагдаагийн алба хаагч бүртгэлгүй хэрэг тулгаж байгаа талаар хэвлэлийн хурал зарлан уг асуудлыг шалгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт хандсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Уг иргэний гаргасан гомдлын дагуу Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтын хэлтсээс албаны шалгалт явуулахад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Эрдэнэчимэг, тус цагдаагийн газрын чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Баасанжав нар нь албан тушаалаа урвуулан, цагдаагийн алба хаагчийн ёс зүй, сахилгын дүрмийг ноцтой зөрчсөн байх тул Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар дээрх хоёр алба хаагчийн цагдаагийн цолыг хурааж, албанаас дутагдлаар халсан байна” гэжээ.

Иргэдийг цагдаагийн байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлоо 24 цагийн турш ажиллах 126 дугаарын утсанд ирүүлж байхыг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдэгдэж байна.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
цагдаа(192.82.68.29) 2019 оны 11 сарын 14

ЗУГ дарга Бат Өлзий алба хаагчдыг дэвүүүлэхэд мөнгө авдаг. тухайлбал цагдаагаас офицёр болоход 8 сая гэсэн ханү тогтоосон. Дарга болоход мэдээж өндөр ханштай. Үүнийг шалгаж тогтоох шазар алба нь анхаар

0  |  0
өндөр(192.82.68.29) 2019 оны 11 сарын 14

айхтар болжээ. Цагдаа нь айхгүй хэрэг тулгаж байдаг иргэн нь ч эрхээ мэддэг\n\n

0  |  0
Gutaagdsan hun(66.181.186.173) 2019 оны 11 сарын 14

Teevriin tsagdaagiin chuluunbaatart gomdoltoi bga ...ooroo medej bga bha luivarchidtai niilj alban tushaalaaraa davuu baidal uusgej bga hereg2 neg tiish bolhoor gomdloo garganaa

0  |  0
ds(123.116.16.118) 2019 оны 11 сарын 14

Dutagdlaar halah gej yu gesen ug ve? Setguulchid mani jaahan ym unshij bai zarim 1 n buur utgagui ym bicheed bh bolj darga nar gej bas maruuhan manuuhainuud bn uu?

0  |  0
Дээгий(202.126.89.234) 2019 оны 11 сарын 14

Хөвсгөл аймгийн цагдаагын хэлтсийг ЦЕГ с шалгах хэрэгтэй.олон.зүй бус явдал гараад байгаа шүү.

0  |  0
й(66.181.161.89) 2019 оны 11 сарын 14

маш зөв. цагдаад шинэчлэл амин чухал бнаа.

0  |  0
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
зочин(139.5.216.227) 2019 оны 11 сарын 14

цагдаагиин удирдлагуудад хэлэхэд цагдаа ѳѳрчлѳгдѳѳгүй байна билээ энэ ч биш хуулиас гадуур олон хууль бус ажил хиидэг нь ѳдѳр бүр гар ч бна.Баатаржав даргыг хувь хүниих нь хувьд хүндэлдэг юм.Харин доор нь бгаа ЗУГ дарга БатѲлзии албан тушаал ахих болоогүй байхад нь даргаар тавиад тэд нар нь албан тушаалаа ашиглан хууль бус ажил хииж болдог юм бна гэж боддог.Баянголын цагдаагиин 1 р хэлтсиин хэв журмын тасгиин дарга залуу онгирч сагсуурч бусдыг ѳдѳж хүч хэрэглэн жириин иргэдиин эрх чѳлѳѳг зѳрчиж албан тушаалаараа далайлган бусдад гэм хор учруулж танхайрсан үйлдэл бии шүү.

0  |  0
Төр(66.181.161.105) 2019 оны 11 сарын 14

Ил болсон нь энэ байх даа.

0  |  0
БАЯР(202.126.88.164) 2019 оны 11 сарын 14

ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ЗАЙЛШГҮЙ ЦАГ НЬ БОЛСОН ДОО.\nИХ ЗАНТАЙ ТОЛГОЙ ХООСОН НӨХДҮҮДИЙГ ХАЛААЧЭЭ

1  |  0
Иргэн (203.91.115.50) 2019 оны 11 сарын 14

Цагдаа дандаа л ингэдэг штээ

0  |  1
Unen(103.212.118.99) 2019 оны 11 сарын 14

ODOO TSAG UUR BILSOON. MULGUU ZARIM ALBA XAAGCHID BODOLTOI BAIXGUI BOL . YAMAR IX DEERELXUU YAMAR IX PEEDGER BAIDAG BILEE TA NAR. UURTUU GOMDDOO. ENE ZALUU SHIG XUN OLON BAIGAASAI

2  |  0
хах(122.201.21.74) 2019 оны 11 сарын 14

ийм цагдаа олон бий. хүн хэлмэгдүүлсэн новшнууд хуулийн байгууллагаас зайлж хариуцлага хүлээ

1  |  0
Top