Оросын алдарт дуучин Алла Пугачева Беларусийн нийслэлийн “Минск-Арена” цогцолборт бүтэн концерт тоглолоо. Энэ сарын 2-нд болсон тус тоглолтыг 15 мянган хүн үзэж сонирхжээ.
Энэ тоглолтоор Алла Борисовна 17,6 сая рублийн (250 мянган евро) орлого олсон байна. Концертын нийт орлого 30 сая рубль болсон бөгөөд үлдсэн 12 сая рублийг зохион байгуулагчид авчээ.
Беларусийн фэнүүдтэйгээ Минскийн вокзал дээр салах ёс гүйцэтгэхдээ Алла Пугачева “Бид удаан уулзахгүй байх. Би дараагийн тоглолтоо 80 настайдаа хийнэ” гэж хэлсэн байна.
Харин хөгжмийн шүүмжлэгч Сергей Соседов “Би тоглолтын бичлэгийг л үзсэн. Гэхдээ харахад нүд халтирч байлаа. Алла Пугачева тайзаар арай ядан алхаж, амьсгал нь давхцаж байсан. Дуулах биш, утгыг нь ярьж буй мэт санагдсан. Ухаан алдаад уначих бий гэж санаа зовсон” гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Gehdee l Allag uzeh ni chuhal
70 нас , аргагуй шуу дээ.харин ч жавхаалаг,цоглог байнаа