“Nissan” зарим автомашинаа эргүүлэн татна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани зарим загварын автомашинаа дэлхийн зах зээлээс эргүүлэн татах гэнэ. Олон улсын хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар “Nissan” 450 мянган автомашинаа тоормосны системд доголдол гарч, тоормосны шингэн гоожиж байгаа, удирдлагын электрон хавтанд шингэн орж ирсэн зэрэг шалтгаанаас болж эргүүлэн татах шийдвэр гаргасан байна. Эргүүлэн татах автомашинууд АНУ болон Канадын зах зээлд гарсан байжээ.

Машинуудыг эргүүлэн татах ажил ирэх зуныг хүртэл үргэлжлэх аж. “Nissan Motor” компани өмнө нь хоёр удаа автомашинуудаа эргүүлэн татаж байсан билээ. 2016 онд 120 мянган машин, 2018 онд 215 мянган машинаа эргүүлэн татаж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top