Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor” компани бизнес хөгжлийн “Nissan Ambition 2030” стратегийг өнөөдөр /2021.11.29/ танилцуулжээ.
“Бид “Nissan Ambition 2030” стратегитай шинэ эрин зуунд хөл тавьж байна. “Nissan” компани нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн технологийг хөгжүүлэхийн зэрэгцээ бизнесийн шинэ боломжийн нээнэ” гэж тус компанийн ерөнхий захирал Макотот Үтида мэдэгджээ.
Ирэх таван жилд “Nissan” техникийн инновац, 15 цахилгаан, найман хосолмол хөдөлгүүртэй автомашины нийт 23 загвар бүтээхэд зориулж хоёр их наяд иен буюу 17.6 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Ингэснээр тус компани 2026 он гэхэд дэлхийн гол гол зах зээл дээрх цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашинуудынхаа борлуулалтыг нэмэгдүүлэхээр зорьж байна. Тухайлбал, Европын зах зээлийн нийт борлуулалтын хэмжээний 75 хувь, Японд 55 хувь, БНХАУ-д 40 хувьд хүргэхээр төлөвлөжээ. АНУ-ын зах зээлийн хувьд 2030 он гэхэд 40 хувьд хүргэх зорилт тавьсан байна.
Сэтгэгдэл ( 0 )