“Honda” компани “Nissan”-ыг худалдан авах санал тавьжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 05

 

Японы “Honda Motor” корпорац “Nissan Motor” автомашин үйлдвэрлэгчид охин компани болох тухай санал тавьжээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, 2024 оны арванхоёрдугаар сард албан ёсоор мэдээлж байсан төлөвлөгөө нь тус хоёр корпорацыг нэгтгэн, хамтарсан холдинг байгуулахаар заасан байжээ. “Nissan” компани ямар хариу өгөх нь одоогоор тодорхойгүй байна.

Шинжээчдийн таамаглалаар, Японы автомашин үйлдвэрлэгч хоёр томоохон корпорац нэгдэх алхам нь цахилгаан автомашины зах зээл дээр Хятадын үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн ширүүсэж байгааг илтгэж байна. Тус хоёр корпорац нэгдсэн тохиолдолд дэлхийд хэмжээгээрээ гуравт бичигдэх автомашин үйлдвэрлэгч болох юм. Одоогоор Японы “Toyota”, Германы “Volkswagen” тэргүүлж байгаа билээ.

Мөн энэхүү алхам нь цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлж буй АНУ-ын “Tesla”, Хятадын “BYD” компаниудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх хөрөнгө оруулалтыг татах боломж нээгдэнэ гэж шинжээчид үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu