Японы “Nissan Motor” корпорац урд яваа автомашин, явган хүний гарц болон бусад саадыг автоматаар тойрч гарах систем бүтээж байгаа талаар мэдээлжээ.
Систем боловсруулалтыг 2025 он гэхэд дуусгаж, 2030 он гэхэд “Nissan” маркийн бүх автомашиныг тоноглохоор төлөвлөж байна. Энэхүү систем нь автомашины эргэн тойрны бүхий л объектыг илрүүлж, саадыг 300 м зайд таних мэдрэгчтэй гэнэ. Өдгөө тус компанийн инженерүүд төхөөрөмжийн хэмжээг багасгах, өөрийн өртгийг нь бууруулах чиглэлээр ажиллаж байна.
Эл шинэ төхөөрөмж бүрэн автомат буюу жолоочгүй автомашины чухал эд анги нь болох учиртай гэж тус компани онцолжээ.
Ийм төрлийг системийг автомашин үйлдвэрлэгч бусад компаниуд ч мөн бүтээж байна. Тухайлбал, “Honda Motor” урд байгаа саад, аюулын талаар жолоочийн онцлогт тохируулан урьдчилан сэрэмжлүүлэх хиймэл оюун ухаантай систем бүтээж байна. Эл системийг 2025 оноос хойш нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )