Автомат жолоодлоготой автомашины 400 орчим осол гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 16

 

АНУ-д 2021 оны долоодугаар сараас энэ оны тавдугаар сарын хооронд хагас автомат жолоодлоготой автомашины нийт 400 орчим осол бүртгэгджээ.

“Tesla” компанийн автомат жолоодлоготой автомашинтай холбоотой 273 осол гарсан нь ийм төрлийн нийт ослын 70 орчим хувийг эзэлж байна. АНУ-д тус компанийн нийт 830 мянга орчим автомашин замын хөдөлгөөнд оролцож байна. Ослын тоогоор “Honda” компани хоёрт оржээ. Тус компанийн автомашинтай холбоотой 70 осол бүртгэгдсэн байна.

АНУ-ын Хурдны замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний газар (NHTSA) жолоочдод хандан хагас автомат системтэй автомашины жолоодлогыг байнга хянаж байхыг анхааруулжээ. Өнгөрсөн онд “Pew Research Center” судалгааны төвөөс явуулсан санал асуулгаас үзвэл АНУ-ын насанд хүрсэн иргэдийн 63 хувь нь жолоочгүй автомашинд итгэлгүй байгаагаа илэрхийлсэн бол 37 хувь нь ийм төрлийн автомашин унахаас татгалзахгүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top