Рэп дуучин Алагуй: Монголчууд намайг буриад гэдэгт итгэдэггүй

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19


“Инфпол” агентлаг

Буриадын алдартай дуучин Алагуй Егоров Өвөр Монголын Хөх хотод амьдраад гурван жил болж байна. Түүний ярианаас хүргэе. 

-Үнэнийг хэлэхэд энэ бол нэг төрлийн сорилт байлаа. Буриад дахь хангалуун амьдралаа орхиж, сайн мэдэхгүй газарт очно гэдэг эрсдэл. Бусад хүмүүст ингэ гэж зөвлөхгүй ч би маш их олзтой байсан.

Алагуй Хятадад очсоныхоо ачаар олж авсан гэх гурван зүйлийнхээ талаар ярьжээ. Юуны өмнө тэр мэргэжлийн түвшинд ахисан гэнэ. ОХУ-д арван жилд сурах юмыг тэр Өвөр Монголд гурван жилийн дотор эзэмшжээ.

-Хоёрдугаарт, ертөнцийг харах үзэл өргөслөө. Улаан-Үдэд амьдарч байхад даяарчлал, түүх гэсэн том юмны талаар боддоггүй. Харин Өвөр Монголд бодохоос өөр аргагүй болж байлаа. Би одоо монголоор сайн ярьдаг болсон. Гэхдээ өвөр монгол аялгатай. Монголчууд намайг буриад гэдэгт итгэдэггүй, паспортоо үзүүл гэдэг. Миний Хятад дахь адал явдал үргэлжилж байгаа болохоор одоохондоо эцсийн дүгнэлт гаргах эрт байна.

Харин таалагдаагүй ганц зүйл нь хоол, ундны үнэ гэнэ. Хо Го гэдэг хоол мянган рубль. Хятадын Роу Дзя Мо бургер 100 рубль, будаа  100-250 рубль.

-Бид ОХУ дахь хятад ресторанд хоол идэх дуртай. Харин яг Хятадад нь очихоор хятад хоолноос бүр залхана. Дээр нь үнэтэй. Тийм болохоор би орос ресторанд хооллож, орос, монгол хүнс худалдаж авдаг. Гэхдээ Улаан-Үдэд л хамгийн амттай бууз байдаг юм байна гэдгийг ойлгож авсан.

Харин хятад бараа болгон хуурамч, хулхи гэдгийг Алагуй үгүйсгэсэн.

-Чанартай бараа авахыг хүсвэл ав, гэхдээ мэдээж өндөр үнээр. Хямдханыг хүсвэл ав ав, харин сарын дараа битгий гомдол тавиарай. Орост хуурамч хятад барааг хятадууд өөрсдөө оруулаад байгаа юм байхгүй шүү дээ. Манай наймаачид л хамгийн муу, хямдыг нь авчирч зардаг. Тийм болохоор бүхэл бүтэн улсыг хэдэн наймаачдаас болж, муулж болохгүй. Манайхан Хятадад өөрсдийн нэр хүндийг их унагаах юм. Шаргал үстэй орос бүсгүй 3000 юаниар биеэ үнэлнэ. Энд эрчүүд олон болохоор хэзээд хэрэгцээтэй “бараа”.  Өмнөөс нь ичмээр байдаг.

Хятадад логистик сайн хөгжсөн. Гэрээсээ гарахгүй бүхнийг авч болно. Ямар ч дэлгүүрт power bank 20 рублиэр 3 цагийн хугацаатай зээлж аваад өөр дэлгүүрт орхиж болно. 2007-2017 онд автобусны тасалбар ганц юань байлаа.


-Такси дуудаад гэрээс гарахад ирчихсэн байна. Такси гурван янз. Хотын жирийн такси, халтууранд явдаг машин, мэргэжлийн такси. Эхний хоёр үнэ нь ижилхэн бол мэргэжлийн такси илүү үнэтэй, сайн машинтай, жолооч нь ч дүрэмт хувцастай.

Оросууд Өвөр Монголын талаар юу ч мэддэггүйд Алагуй их харамсдаг гэнэ. Өвөр Монголын төв нь 3.5 сая хүн амтай Хөх хот. Тэнд тэр амьдардаг.

-Амжилт олох гэсэн өвөр монголчууд аймаг болгоноос Хөх хотод цуглардаг. Хэрэв чи Хөх хотод ажилладаг бол том гар гэсэн үг. Энэ хотод бүх мэргэжил, ажлын байр маш их өрсөлдөөнтэй. Хятадууд маш олон тул ихэнх монгол залуус сургуулиа төгсөөд төрөлх аймагтаа буцдаг. Зориглоод үлдсэн нь хаана ч хамаагүй ажиллана. Өвөр монголчууд чиний хятад хэлний аялгыг сонсоод “Монгол уу” гэж асууна. Тийм гэхэд арай илүү дотно харилцана, за сайндаа бага зэрэг үнээ бууруулна.


ЛАВЛАХ


Алагуй Егоров 1989 онд Барнаулд төрсөн. Түүнийг багад нь гэр бүл нь Буриадад нүүж иржээ. Алагуй есдүгээр ангидаа хөгжим зохиож эхлэн, 2009 онд анхны тоглолтоо хийсэн. Буриад даяар мэдэх “Намайгаа бүү мартаарай” дууны аяыг зохиосон уран бүтээлч. Артур Шмыгинтэй хамт “Luxor” хамтлаг байгуулж, уран бүтээл туурвиж байсан. Буриад хэл соёлыг хамгаалж, хадгалан үлдэхийн төлөө цогтой тэмцэгч. 2017 онд “Хятад дахь буриадууд” цуврал видео гаргасан.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(197.234.221.42) 2019 оны 11 сарын 20

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top