Нийслэлийн агаарын чанарын албанаас өнгөрсөн долоо хоног буюу арваннэгдүгээр сарын 11-17-ны өдрүүдийн агаарын чанарын стандартыг гаргасан байна. Мөн дээрх өдрүүдийн агаарын чанарын үзүүлэлтийг 2018 оны мөн үеийнхтэй харьцуулсан судалгааг хийжээ.
Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар “Хэвийн” болон “Бага бохирдолтой” түвшинд байсан байна.
Агаарын хүхэрлэг хий өмнөх үеийнхээс өндөр үзүүлэлттэй байгаа бол Азотын давхар исэл харилцан адилгүй байна. Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Зурагт орчимд хүхэрлэг хий хамгийн өндөр буюу Агаарын чанарын стандарт /АЧС/-аас 4.4 дахин их, Азотын давхар исэл Баруун дөрвөн зам орчимд АЧС-аас 2.5 дахин их гарчээ.
Харин РМ10 болон РМ2.5 тоосонцрын хэмжээ өмнөх оныхоос эрс багассан байна. Ойролцоогоор тоосонцрын хэмжээ энэ жил өмнөх оныхоос 40-50 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Баянхошуу, Зурагтын орчимд зарим өдрүүдэд тоосонцрын хэмжээ хамгийн их буюу АЧС-аас 1.9 дахин өндөр гарчээ.
Агаарын чанарын хяналт шинжилгээний нэгдсэн дүнгээр агаарын бохирдол буурсан байна.
Улаанбаатар хотын өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарыг 2018 оны мөн үетэй харьцуулсан дүнтэй танилцаарай.
Улаанбаатар хотын агаарын чанарын өнгөрсөн 7 хоногийн мэдээ
/2019 оны 11-р сарын 11-17-ны өдөр/
Улаанбаатар хотын агаарт түгээмэл бохирдуулах бодис хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/-ны агууламжийг тодорхойллоо.
Эх сурвалж: Агаарын чанарын алба (Agaar.mn)
Сэтгэгдэл ( 0 )