Үнэгүй олгох угаарын хий мэдрэгчийг хаана, хэрхэн суурилуулах вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 01 сарын 13


Өнөөдрөөс /2020.01.13/ нийслэлийн зургаан дүүрэгт угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгийн хэлснээр эхний ээлжинд 20 мянган мэдрэгч тараах аж. 

Угаарын хий мэдрэгч тараах хуваарийг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас гаргасан ба холбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүсийн хяналт дор тараана гэв. Тодруулбал, 
 

  • Хан-Уул дүүрэгт 1285 өрхөд,
  • Баянзүрх дүүрэгт 5000 өрхөд,
  • Чингэлтэйд 3450 өрхөд,
  • Баянголд 1422 өрхөд,
  • Сонгинохайрханд 6933 өрхөд,
  • Сүхбаатар дүүрэгт 1902 өрхөд тараахаар тус тус хуваарилжээ. 


Хүн ам, өрхийн тооноос хамаарч дүүрэг бүрт харилцан адилгүй тоотой байгаа ба дүүргүүдэд угаарын хий мэдрэгчийг ашиглах зөвлөмж, зааврын хамт хүлээлгэн өгчээ.

Төхөөрөмжийг өрх бүрт нэг удаа үнэ төлбөргүй өгөх ба  унтлагын өрөөндөө байрлуулах ёстой. 


Нийслэлийн агаарын чанарын хоёр, гуравдугаар бүсэд угаарын хий мэдрэгч тараах ажлыг гүйцэтгэхийн тулд Европын стандартад нийцсэн мэдрэгчийг БНХАУ-аас худалдаж авч байгаа. Нийт 200 мянган ширхэгийг захиалсан бөгөөд нэг бүрийг нь 18.500 төгрөгөөр худалдаж авчээ. Өнгөрсөн долоо хоногт эхний ээлжийн 20 мянган мэдрэгч захиалгын дагуу ирснийг ийн тарааж эхлээд байгаа юм. 

Угаарын хий мэдрэгч нь иргэдийг угаартахаас сэргийлэх ба угаар гэрт 30 ppm болсон нөхцөлд энэ дохиолол ажиллаж эхэлнэ. Угаарын хий 200 ppm болсон тохиолдолд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх талтай.

Угаарын хий мэдрэгч улаан, шар, ногоон гэрэлтэй.

Улаан гэрэл ассан тохиолдолд иргэд гэрийнхээ агаарыг сэлгэх ёстой. Ногоон гэрэл 30 секунд тутам асна. Шар гэрэл гэмтэл гарсан эсэхийг харуулах юм. Мөн тус мэдрэгч нь дуут болон гэрлэн дохиогоор анхааруулга өгөх ажээ.
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий(202.9.46.56) 2020 оны 02 сарын 10

Уг хийн мэдэрэгчийг сонсоноос биш одоог хүртэл харсангүй хэцээ өгөх нь тодорхойгүй байна зурагтаар харахад түгээж бараг дуусаж байгаа бололтой манайх хашаандаа хоёр гэр байгаа схд 30 р хороо хамбын 5-16 тоот

0  |  0
Батмөнх БЗД-ийни 5-р(202.21.105.115) 2020 оны 01 сарын 13

Угаарын хийн мэдэрэгчийг төрөөс мөнгө гөргөж айл өрхүүдэд төлбөргүйгээр суурилуулах учиртай юм. Та нарын бичиж байгаагаар угаарын хийг үнэгүй юм шиг ойлгогдоод байна. Угаарын хийгээр амьсгалж байгаа бүх хүмүүс эргэж нөхөж болшгүй асар их үнэ цэнэтэй эрүүл мэндээрээ хохирч байгаа гэдгийг сэтгүүлчид та бүхэн ойлгоочээ. Ойлгож байгаа бол Монгол хэл,ээрээ зөв өуулгаж бичиж байгаач ээ. Арай л дэндүү юм. Юу бичиж байгаагаа мэддэггүй юм бол хэл бичгийн мэдэлг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй шүү дээ.

0  |  0
Top