Онцгой нэгэн Тоттенхэмийг дасгалжуулахаар боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

Ердөө арав хүрэхгүй цагийн өмнө ерөнхий менежер Маурисио Почеттиног ажлаас нь халсан Тоттенхэм Хотспур клубийн удирдлагууд түүний оронд алдарт Жозе Моуриньог томилж байгаагаа албан ёсоор зарлалаа.

Ерөнхий менежерийн хувиар 25 цом өргөсөн, бүх цаг үеийн шилдэг дасгалжуулагчдын нэг тэрээр жил гаруйн хугацаанд менежерийн ажлаа хийгээгүй билээ. Премьер лигийн Челси, Манчестер Юнайтед зэрэг аварга загаснуудыг удирдаж байсан түүнийг Герман болон Хятад руу явах магадлалтай гэж байсан ч ийнхүү Премьер лигтээ эргэн ирэхээр боллоо.

Английн Премьер лигт тэрээр дасгалжуулагчийн хувиар гурван удаа, Английн холбооны цомд нэг удаа, Аваргуудын лигт хоёр удаа, Европа лигт нэг удаа түрүүлж байсан бахдам амжилттай билээ.

Тоттенхэм Хотспур клубээс мэргэжилтнүүд ч, хөгжөөн дэмжигчид ч их зүйл хүлээж байсан ч орон гаран тоглолтынхоо гайгаар Премьер лигийн хүснэгтийн 14 дүгээр байрт бичигдэж байгаа юм. Премьер лигийн хүрээнд тоглосон сүүлийн таван тоглолтдоо ялалт байгуулж чадаагүй байгаа билээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top