Ази хүнийг коронавирустэй гэж доромжилсон Деллэ Алли шийтгүүлнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 11

Английн Тоттенхэм Хотспур клубийн тоглогч Деллэ Алли өөрийн инстаграмм хуудастаа ази гаралтай хүнийг гадуурхан, өвчтэй байж болзошгүй гэсэн утгатай видео оруулсныхаа төлөө шийтгүүлж магадгүй байна.

Английн хөлбөмбөгийн холбоо түүнийг ёс зүйгүй үйлдэл гаргаж, хүнийг арьс өнгөөр нь ялгаварласан гэж үзэж байгаа аж.

Английн хөлбөмбөгийн холбооны ёс зүйн дүрмийн 3.1-т “Нийгмийн сүлжээний хуудсаар зохисгүй үйлдэл гаргах”, 3.2-т “Хүнийг арьс өнгө, гарал угсаа, үндэстэн, хүйс, бэлгийн чиг хандлага, биеийн аль нэг согогоор нь доромжлох” зэргийг хориглосон байдаг юм.

Тэрбээр энэ видеог оруулахдаа “Юу гээч, корона. Энэ вирус намайг буудахаас ч илүү хурднаар надад халдаж магадгүй” гэх агуулгатай текст бичсэн байсан юм.

Хэдийгээр болсон явдлын дараа хөлбөмбөгч албан ёсоор уучлал эрсэн ч Английн хөлбөмбөгийн холбоо асуудлыг авч хэлэлцэхээ мэдэгдсэн билээ.

Түүнд Английн хөлбөмбөгийн холбоо мөнгөн торгууль оноож, хэд, хэдэн тоглолтод оролцохгүй байхаар шийтгэж болзошгүй.

 

Эх сурвалж: Guardian

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(68.226.67.57) 2020 оны 02 сарын 11

Ene nuhur Angli baihuu Neg muu haba haba thustai lal nuhur l bna Haltaisan sta

0  |  0
H(202.126.88.58) 2020 оны 02 сарын 11

Ilt doromjilson bn yamar ch yos zui algaa. Huuli sain morddog gazar saihan yumaa

0  |  0
H(202.126.88.58) 2020 оны 02 сарын 11

Ilt doromjilson bn yamar ch yos zui algaa. Huuli sain morddog gazar saihan yumaa

0  |  0
H(202.126.88.58) 2020 оны 02 сарын 11

Ilt doromjilson bn yamar ch yos zui algaa. Huuli sain morddog gazar saihan yumaa

0  |  0
Nice(98.113.248.233) 2020 оны 02 сарын 11

Yamar mundag yum be? Anglichuud! Mongolchuud iim hatuu huuli durmee baridag bol uu?

1  |  0
Top