Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын Зөвлөлийн хурлаар өнөөдөр /2019.11.20/ Дундговь аймгийн “Өндөршил” адууны шилмэл омог батлагдлаа. Тус хуралд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал, Өндөршил сумын удирдлага, малчид, судлаач, эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон юм.
Бэлчээрийн мал аж ахуйд суурилсан эдийн засагтай аймгийн хувьд шилмэл омог үүлдрийн сүрэгтэй болно гэдэг тун чухал аж. Тиймээс ч үе үеийн малчдын нутгийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, тэсвэр хатуужил сайтай адууны угшил бий болгох олон жилийн ажиглалт, хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд “Өндөршил” омог батлагджээ. Өндөршил омог батлуулахын тулд генетик тогтоцтой малаа омог үүлдэр болгох төлөвлөгөө баталж, олон удаагийн судалгаа хийн, хөрөнгө хүч гарган ажилласан байна.
Мөн өнөөдрийн зөвлөлийн хурлаар Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зургаан суманд үржүүлж байгаа "Тэс" адууг үүлдрээр баталгаажуулсан байна
Сэтгэгдэл ( 0 )