Өнөөдөр Төрийн ордныг улбар шар өнгөөр гэрэлтүүлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

НҮБ-ын санаачилгаар дэлхийн улс орнуудад зохион байгуулдаг жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян өнөөдөр /2019-11-21/-өөс эхэлж байна.

Аяны нээлтэд зориулж 17:30-18:00 цагийн хооронд НҮБ-ын Улаанбаатар хот дахь төв байранд "ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА ГЭРЭЛТҮҮЛНЭ" арга хэмжээ болно.

Монголд анх удаа болох хүчирхийллийн эсрэг "ОйлГОЁ ХҮНдэлье" аяны нээлтийн үеэр НҮБ-ын байр, Төрийн ордон зэрэг барилга байгууламжийг хүчирхийллийн эсрэг бэлгэдэл улбар шар өнгөөр гэрэлтүүлж гэрлийг нэгэн зэрэг асаах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top