Парламентын ордон Баянхошуунд очих уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 22

Төрийн ордон нүүнэ. Сүүлийн хэд хоног сошиал орчинд газар авч байгаа болохоор тийм ч шинэ яриа биш л дээ. 2008 онд мэргэжлийн хяналтын дүгнэлтүүд гарсан цагаас эхлэн арав гаруй жил зургаан засаг дамжсан яриа. Олон нийтийн эсэргүүцэлтэй тулдаг энэ сэдвийг улстөрчид нэг их ил гаргахыг хүсээд байдаггүй. Гэхдээ 1945 онд олзлогсдын гараар бүтсэн энэ ордон цагийн эрхээр элэгдэж хэзээ мөдгүй нурах дөхсөн гэдгийг мэргэжилтнүүд дүгнэсээр өнөөг хүрчээ.

2011 оны тавдугаар сар. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй" гэсэн дүгнэлтийг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хаяглаж байв. Тухайлбал 1951, 1961 онд өргөтгөсөн барилгууд нь газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй, ялангуяа 1961 оны өргөтгөл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм, журмын шаардлага хангахгүй гэдгийг онцолжээ. Үүнээс хойш Засгийн газрын түвшинд яригдсан ч төдийлөн ажил хэрэг болоогүй. Тухайн цаг үед Төрийн ордны урд хэсгийг шиллэн, Чингис хаанаа залаад удаагүй байсан цаг. Гаднаа сүртэй ч дотроо паланцаг байсан Төрийн ордонд ирсэн Кувейтийн төлөөлөгчид Засгийн газрын шинэ ордон барихад чинь 12 сая ам.доллар өгнө гэж амласан ч олон нийтийн эсэргүүцэлтэй тулах тул ажил хэрэг болголгүй хав дарсан билээ.

УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар Парламентын ордны барилгыг шинэчлэх ажилд тодорхой хэмжээний мөнгийг төсөвт суулгах тухай ярисан нь олон нийтийн дургүйцлийг төрүүлээд авсан. Төрийн ордныг шинээр барих, Их тэнгэрийн ам руу нүүлгэх зэрэг ярианд ард түмэн үнэхээр дургүйцдэг. Гэхдээ "хэзээ мөдгүй нурах" тухай мэргэжлийн хяналтын дүгнэлттэй энэ барилгыг шинэчлэх эсэх нь ердөө л цаг хугацааны асуудал. Харин Төрийн ордныг Их тэнгэрийн аманд бус Баянхошуунд барих талаар яригдаж эхэлж. Хэрэв үнэн бол хотын төвд эрх баригчид тансаглах бус утааны голомтод ард түмэнтэйгээ байрлах бололтой.

Тодруулбал зарим гишүүд Парламентынхаа ордныг Их тэнгэрийн аманд бариулахаар зүтгэж байгаа ч УИХ-ын шинэ дарга Г.Занданшатар нь хэрэв барих дээрээ тулбал Баянхошуу, Яармаг зэрэг хотын зах руу барих ёстой гэж зүтгэж байгаа аж. Үүнээс болж багагүй маргаан дэгдээд байгаа талаар чих дэлсэж эхлэв.

Ердөө хоёр сарын өмнө хуучин оны сүүлд нийслэлийн захиргааны барилгыг Яармагт төвлөрүүлэх тухай ярьж, ажил хэрэг болгохоор судалгааны ажилдаа орсон. Төвлөрлийг сааруулан, түгжрэлийг бууруулах нэг арга гэж тодотгосон энэ ажлын дайвар болгож, Сонгинохайрхан дүүрэгт Парламентын ордныг сүндэрлүүлбэл төвлөрөл сааруулах гэсэн улстөрчдийн бодол бүрэн утгаараа хэрэгжих бус уу?

Зүүлт:

БНМАУ-ын Төрийн ордон бариулах асуудлыг нийслэл Улаанбаатар хотын байгуулалтын нэгэн хэсэг болгон 1930 оны сүүлээс сэдэн Төрийн ордны барилгын суурийг 1947 оны дөрөвдүгээр сард тавьсан юм. Барилгын ажилд дотоодын 700, Орос, Хятад, Японы 500 хүн ажиллаж 1951 онд бүрэн ашиглалтад оржээ. 1954 онд Төрийн ордны цогцолборын нэгэн хэсэг Төрийн ордны бунхант индэр баригдсан байна. Бунхант индрийг 1954 оны долдугаар сарын 08-ны өдрийн 16:00 цагт Сүхбаатарын талбайд ард нийтийн өмнө ёслол төгөлдөр нээсэн юм. Төрийн ордны барилгад 1961, 1981, 2006 онуудад өргөтгөл хийсэн. Ордны анхны өргөтгөлөөр ордны зүүн, баруун талын хоёр жигүүрүүд болон ордны урд, хойд талын сүрлэг багана, Ардын их хурлын танхим бүхэлдээ нэмэгдсэн юм. Төрийн ордны анхны өргөтгөл хийснээс хойш 20 жилийн дараа 1981 оны хоёр дахь өргөтгөлөөр АИХ-ын танхим, туслах танхимуудтай болов. Ордон хааш хаашаа 100 метр, өндөр нь 18,7 метр, нийт 500 ажлын өрөөтэй, гадагшаа харсан 900 гаруй цонхтой болжээ.

 

 

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Toriin ordongoo hamg(148.60.92.227) 2019 оны 02 сарын 25

toriin ordongoo dagyyl hot gej baigyylna geed baigaa biz dee!!ter haana barigdah be?ter habizaa nyybel yasan yum be?....toriin ordon zai zabsar cheleetei ergen delger talbaitai yyjyyhan gazar orsibol taatai baih bolno!ali ch ylas oron talbai saitai ergen bagtaamjtai garaa songoson baih yum aa!!!

0  |  0
Toriin ordongoo hamg(148.60.92.227) 2019 оны 02 сарын 25

toriin ordongoo dagyyl hot gej baigyylna geed baigaa biz dee!!ter haana barigdah be?ter habizaa nyybel yasan yum be?....toriin ordon zai zabsar cheleetei ergen delger talbaitai yyjyyhan gazar orsibol taatai baih bolno!ali ch ylas oron talbai saitai ergen bagtaamjtai garaa songoson baih yum aa!!!

0  |  0
зочин(202.55.191.194) 2019 оны 02 сарын 25

Газарт биш тэнгэр баривал зүгээр

0  |  0
Зочин(182.160.32.249) 2019 оны 02 сарын 24

Төрийн ордонг төв талбайг баянхошуунд нүүлгэнэ гэж Сошиалаар шуугиан тарьж нийтийн санаа бодолд нөлөөлж байгаад газарыг нь авах санаатай л хүмүүсийн явуулга байна даа

0  |  0
Монгол(202.179.24.103) 2019 оны 02 сарын 24

Гэр хороололд нүүлгээд гэр барьж өгөөд нүүрс түлүүлж 1 жил болговол утааны мөнгө гэж идэхээ больж магадгүй.

0  |  0
Ххх(103.10.21.124) 2019 оны 02 сарын 24

Гадаадын төрийн айлчлалуудыг тэгээд Баянхошуунд хүлээж авна гэхээр улам ичмээр юм болно.

0  |  0
Зочин(66.181.182.10) 2019 оны 02 сарын 23

Унэхээр Газар ходоллохииг тэсэхгуи бол нуулгэхээс яахав Харин газраа зов сонгох хэрэгтэи . Их хурлиин дарга та жду- н асуудалииг эхлээд шиидээд огооч 60 тэр бумиин асуудал чинь ан- н намд чбаигаа иимд сонгуулиин санхуужилтиин асуудалииг нь шиидээд явбол зугээр юм бишуу

0  |  0
Өвөл(172.88.93.52) 2019 оны 02 сарын 22

Жил бүр ӨВӨЛ болдогийг сануулж УТААНЫ ГОЛОМТОНД ТӨРИЙН ОРДОНОО БАРЬЧИХАА

0  |  0
Шатарын нар хүү(172.88.93.52) 2019 оны 02 сарын 22

Зандкаа НАРАНКҮҮРээс Дөнжин горовоос нь кэсэгкэн газар гуйгаадл авчохоочдээ

0  |  0
даш(139.5.218.193) 2019 оны 02 сарын 22

ордон барих хэрэггүй, тоосгоны үйлдвэрийн байранд оруулвал болж байна.

0  |  0
Зочин(103.212.118.178) 2019 оны 02 сарын 22

Баянхошуу л биш шүү. Тийшээ чинь очиж доошоо орохгүй.

0  |  0
Иргэн(66.181.161.72) 2019 оны 02 сарын 22

Хотын захиргааг Багахангай дүүрэгт парламентын ордонг Улаанчулуутад баривал зохилтой байна

0  |  0
УИХ(66.181.184.91) 2019 оны 02 сарын 22

Хотын захиргааг Баянхошуунд төвлөрүүлж, харин Парламентыг одоо барьж байгаа яармаг дахь хотын захиргааны байранд оруулчих.

0  |  0
УИХ(66.181.184.91) 2019 оны 02 сарын 22

Хотын захиргааг Баянхошуунд төвлөрүүлж, харин Парламентыг одоо барьж байгаа яармаг дахь хотын захиргааны байранд оруулчих.

0  |  0
УИХ(66.181.184.91) 2019 оны 02 сарын 22

Хотын захиргааг Баянхошуунд төвлөрүүлж, харин Парламентыг одоо барьж байгаа яармаг дахь хотын захиргааны байранд оруулчих.

0  |  0
УИХ(66.181.184.91) 2019 оны 02 сарын 22

Хотын захиргааг Баянхошуунд төвлөрүүлж, харин Парламентыг одоо барьж байгаа яармаг дахь хотын захиргааны байранд оруулчих.

0  |  0
УИХ(66.181.184.91) 2019 оны 02 сарын 22

Хотын захиргааг Баянхошуунд төвлөрүүлж, харин Парламентыг одоо барьж байгаа яармаг дахь хотын захиргааны байранд оруулчих.

0  |  0
УИХ(66.181.184.91) 2019 оны 02 сарын 22

Хотын захиргааг Баянхошуунд төвлөрүүлж, харин Парламентыг одоо барьж байгаа яармаг дахь хотын захиргааны байранд оруулчих.

0  |  0
Baynhoshuu(112.72.11.116) 2019 оны 02 сарын 22

Bayanhoshuu tend bari

0  |  0
zochin(202.179.24.131) 2019 оны 02 сарын 22

nuuch n zov Bayn choschuu ruu nuulge

0  |  0
zochin (43.228.131.90) 2019 оны 02 сарын 22

haana ch bsan yadag yum bugd hulgaichid

0  |  0
zochin(59.153.87.60) 2019 оны 02 сарын 22

ДЭМЖИЖ БАЙНА. ТЭНВЭЛ ЁСТОЙ УТАА АРИЛНА. ХОТ ЦЭВЭРШИНЭ.

0  |  0
Top