Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдавааг өчигдөр /2019.11.21/ АТГ-аас баривчилжээ.
Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан гэх үндэслэлээр буруутгасан байна. Хоёр хоногийн өмнө Б.Нямдаваагийн гэр, ажлын өрөө, автомашинд нь прокурорын зөвшөөрлөөр АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс нэгжлэг хийсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Өчигдөр 16:00 цагийн үед түүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан нь тогтоогдсон тул үргэлжлүүлэн хорих бололтой.
Сэтгэгдэл ( 3 )
Жарайхайнуудыг л барих юм даа.Жоохон томруулж ядаж халим биш юмаа гэхэд акулуудыг нь бариач дээ.Томчууд ч ихэнх нь акул болсон юм шиг байна.\n
nomtoibayar balarch deee., ynenee heleed shorongoos garahaa bod, Nyamdavaa!!! ta 2 Dornotid sangiin munguig huviin yum shg tsatsaad bsan!, ail bolgond 3 say tog bucaltgui gj ogood l...
nomtoibayar balarch deee., ynenee heleed shorongoos garahaa bod, Nyamdavaa!!! ta 2 Dornotid sangiin munguig huviin yum shg tsatsaad bsan!, ail bolgond 3 say tog bucaltgui gj ogood l...