Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Төр, хувийн хэвшлийн хэлцэлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Business breakfast" уулзалтыг сар бүр зохион байгуулж байна.
Уг уулзалт, ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, сайд, агентлагийн дарга болон бусад төрийн байгууллагын удирдлагууд урилгаар оролцож, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлдэг юм.
11-р сарын 29-ний баасан гарагийн "Business breakfast" уулзалтын зочноор Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ч.Улаан уригдан бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцох юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Сэтгэгдэл ( 0 )