ХӨГЖЛИЙН БАНК: Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банктай санамж бичиг байгуулав

2019 оны 11 сарын 28

 

Экспортлогчдыг олон улсын банк, санхүүгийн болон хандивлагч байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулах арга хэмжээ авч, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, эмзэг байдлыг бууруулах, эрсдэлийг багасгах чиглэлээр олон улсын болон бүс нутгийн банк, санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах, зуучлах стратеги зорилтын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны охин  компани болох  “Ди Би Эм лизинг” ХХК Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк (ЭЗХАОУБ)-тай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг ОХУ-ын Москва хотноо энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр байгуулав.

Уг хамтын ажиллагааны үр дүнд талууд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжиж, тэргүүлэх салбаруудад төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх замаар эдийн засгийн чадавхи, үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллахаар тохиролцов. Санамж бичгийн зорилгод хүрэхийн тулд талууд дараах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлж хамтран ажиллана. Үүнд:

1. “Ди Би Эм лизинг” ХХК-нд ЭЗХАОУБ-ны санхүүжилтээр хэрэгжих төсөл хөтөрбөрийг амжилттай хэрэгжүүлэх;

2. ЭЗХАОУБ-ны туршлага дээр үндэслэн “Ди Би Эм лизинг” ХХК болон түрээслэгч хоорондын байгуулсан гэрээнд тулгуурлан гадаад төлбөр тооцоог эрсдэлгүй, амжилттай хийж гүйцэтгэх;

3. Төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгын хүрээнд мэдээлэл болон туршлага солилцохоор ажиллаж байна.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Олон Улсын Банк нь 1963 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Нарийн бичгийн даргын шийдвэрээр байгуулагдаж байсан бөгөөд гишүүн орнуудын худалдааны төлбөр тооцооны харилцааг зохицуулж, санхүүгийн олон талт үйл ажиллагаа эрхлэн өөрийн гишүүн орнуудын банк, гадаад худалдааны бизнесийг дэмжин ажиллаж байна. ЭЗХАОУБ-ны гишүүн орнуудад: Болгар, Вьетнам, Монгол, Польш, ОХУ, Румын, Словак, Чех зэрэг улсууд багтдаг бөгөөд нэг улсаас нэг гишүүний саналтай шийдвэр гаргах системээр ажилладаг байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.41) 2019 оны 11 сарын 28

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Hh(66.181.161.117) 2019 оны 11 сарын 28

Boljiin

0  |  0
Top