МУХБ-ны тухай хуулинд Хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн 60-аас дээш хувь нь экспортод чиглэсэн байхаар тусгасан. Одоогийн байдлаар Хөгжлийн банкнаас олгосон зээлийн 59 хувь нь экспортыг дэмжсэн санхүүжилт байгаа нь дээрх хуулийн заалтад нийцэж байна. Ноолуур хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд болон арилжааны таван банкаар дамжуулан 20 аж ахуйн нэгжийг эргэлтийн хөрөнгийн 200 гаруй тэрбум төгрөгөөр санхүүжүүлээд байна. 2 дахь шатны санхүүжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд 1570 ажлын байрыг шинээр бий болгож, үйлдвэрлэлийн хүчин чадлыг 30 хувь, борлуулалтын хувь хэмжээг 27 хувиар өсгөжээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ноос, ноолуурын салбарт 300 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн жил тус салбар нийт 1.3 орчим их наяд төгрөгийн борлуулалт хийснээс 30 хувийг дотооддоо борлуулж үлдсэн 70 хувийг гадны орнуудад экспортолсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37