Монгол Улсын Хөгжлийн банк дотоодын зах зээлээс хөрөнгө босгох үүднээс Хөрөнгийн биржээр дамжуулан бонд босгох гэж байна. Хөрөнгийн биржийн BOND системээр хүлээн авах “DBM” бондын анхдагч зах зээлийн захиалга өнөөдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.
Эхний транцчийн дээд хэмжээ 100 тэрбум төгрөг бөгөөд хугаца нь 12 сар, хүү нь өрсөлдөөнд арилжаагаар тогтоно. Хөрөнгийн биржийн системд мэдээлснээр арилжааны дээд хэмжээг 100 тэрбум төгрөгөөр зарлажээ.
Ташрамд дурдахад Хөгжлийн банк нь дтоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бондын хөтөлбөрийг үе шаттайгаар гаргана гэдгээ зарлаад буй. Бондоор босгох энэхүү хөрөнгөөр үндэсний эдийн засгийн өсөлтийг хангах гол, гол салбарын тэргүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )