ТОКИО 2020: Байт харваагаар Б.Отгонболд олимпийн эрх авлаа

Админ | Zindaa.mn
2019 оны 11 сарын 28

Ц.Энхтүвшин. ”ТАВАН ЦАГАРИГ”

Тайландын Бангкок хотноо болж буй байт харвааны Олимпийн эрх олгох Ази тивийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Баатархуягийн ОТГОНБОЛД “Токио-2020” Олимпийн наадамд оролцох эрхээ дөнгөж сая авлаа.

Тэрбээр урьдчилсан харваанд 649 оноогоор гуравдугаарт бичигдэж, эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд хоёрын даваанд Саудын Арабын харваач Абдалелах Биналиг 6:4-өөр хожсон. Гуравдахь шатанд Б.Отгонболд Тайландын харваач Танапат Патайраттай 5:5 -аар тэнцэж, нэмэлт сумаар ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан. Шөвгийн наймд манай харваач Вьетнамын Ду Ан Чутай цэц сорьж, мөн л 5:5-аар тэнцэж, нэмэлт сумаар ялагчийг тодруулахад манай хүн 8 , вьетнам тамирчин 10 онож, 5:6 оноогоор хожигдлоо.

Хагас шигшээд Ираны хоёр, Вьетнамын хоёр харваач шалгараад байгаа тул нэг улсаас нэг л тамирчинд эрх олгох журамтай болохоор шөвгийн наймд шалгарсан харваачдаас хамгийн өндөр оноотой ( нэг үгээр тавдугаар байр гэсэн үг) манай Б.Отгонболд ийнхүү дээшээ огшин , Олимпийн эрх хүртэх гурван тамирчны нэг болох нь тодорхой юм.

Монголын байт харваачид “Мюнхен-1972” Олимпийн наадмаас эхлэн олимпод оролцсон бөгөөд 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод цэц сорьж байсан уламжлалтай.
2018 оны Азийн наадам, 2019 оны Дэлхийн АШТ гээд Олимпийн эрх олгосон тэмцээнээс манайхан эрхээ авч чадаагүй байсан ч сүүлчийн эрх олгох тэмцээнээс ийнхүү эрхээ авч, Олимпийн наадамд Монголын харваачид цэц мэргээ сорих боллоо.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.164) 2019 оны 11 сарын 28

Баяр хүргэе.Залуу үе гарч ирж бна даа.10-20 жил Холбоо удирдаж байгаа хүмүүсээ, шигшээ багийн тамирчидаа ,хийж бүтээх чин хүсэл зоригтой залуусаар соливол Олимп,Дэлхийд Монголчууд нэрээ дуурсгах ойрхон бна шүү. Амжилт.Амжилт.

0  |  0
Top