ШҮҮХИЙН ТАЙЛБАР: З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарласны учир

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ нь өмнөх шүүх хуралд өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул шүүх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг нэг сар гарангийн хугацаагаар хойшлуулсан.

Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарлан, бусад шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг үргэжлүүлэн хэлэлцэж байна.

Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харъяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан болно.

Эх сурвалж: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Манангын Золиос:(202.9.46.121) 2019 оны 11 сарын 30

\nБаянсэлэнгэ даанч их далжигнаж пээдийж бсан юмаа их л том улс төрчийн дүрд боловсролгүй юм үзээгүй хүнийг тоглуулж хэн бэ гэдэгээ мэдэхгүй бсан нөхөрөө сольсон байраа сольсон мэргэжилээ сольсон гоо сайхнымэс заслйн эмнэлэг ажиллуулаад ёр бусын хуульгүй загнаж бсан хүртэх юмаа л хүртэж бна болох ёстой юм болдгоороо болж бна да

1  |  0
Top