Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг 2019 оны аравдугаар сарын 21-ний өдөр цагдан хорих шүүхийн шийдвэр гаргасан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг хэрэг шийдвэрлэх явцад саад учруулсан гэх үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан юм.
Тэгвэл өнгөрсөн даваа гаригт буюу арванхоёрдугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг батлан даалтад гаргажээ.
Сануулахад, З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурал 2019.11.29-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ба хуралдааны явцад түүний хэргийг тусгаарлаж, З.Баянсэлэнгийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасны дагуу түүнийг хорих анги руу буцаасан юм.
Энэ талаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс "Шүүгдэгч З.Баянсэлэнгэ болон хэргийн бусад шүүгдэгч нарын өмгөөлөгч нар З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг тусгаарлуулах хүсэлт гаргасан тул шүүх уг хүсэлтийг хүлээн авч, хэргийг тусгаарласан. Өмнө нь Улсын Дээд Шүүхээс З.Баянсэлэнгэд холбогдох хэргийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоож байсныг үндэслэн хэргийг тухайн шүүхэд шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгч өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй бөгөөд уг эрхээр нь шүүх хангаж, боломжит хугацааг олгосон боловч 2019 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч З.Баянсэлэнгэ өмгөөлөгч сонгож аваагүй байсан болно" гэсэн тайлбар өгч байсан билээ.
Түүнийг нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 дахь хэсэгт зааснаар албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр буюу Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Бэрэн групп" ХХК-ийн барьсан "Хангай" хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэмээн үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 11 )
Odoo dahiad tord garch hulgai hiihiig zavdaj bna.
Odoo dahiad tord garch hulgai hiihiig zavdaj bna.
Odoo dahiad tord garch hulgai hiihiig zavdaj bna.
ENE ERGUU AVGAIG TSAAZLAX XEREGTEI SHDEE
Hamgiin gol ni ene hun manangiin hulgaich bish baij.
Гэмт хэрэгтэн энэ сартгар авгай ечигдер энхбаярийн тв 9 телевизэд яарилцлага егеед байна лээ гавьяа байгуулсан юм шиг ингэж болдог юм уу батлан даалтанд гарсан юм бол гэрийн хорионд байдаггуй юм уу энэ заваан авгай энхбаярийн ил гар гэсэн газар ил гарч далд ор гэсэн газар далд ордог жинхэнэ гар хел нь энэ авгайгаар муу юм их хийлгэж байгаа даа энхбаяр!!!
Энэ муу намын б**с долооогч нэг муу хашааа байшинд амьдардаг гээл өөриигөөө өрөвдүүлэх аятай ярьдаг гэээ биздэээ дарааа зайсанд амьдардаг гэлүүүбаян авшхй болсон ард түмниии хөрөнгөөөсл яаж иииж байгааад хулгаахлж баяжих юмдаааа лаларуууд
монголын төр хулгайч луйварчдаар дүүрсэнг ард түмэн харж байгаа гудамжны халтар авгай төрд орж ирээл төрийн мөнгө хөрөнгийг их хэмжээгээр хулгайлсан нь үнэн
Манай гйчиинүүд ЖДҮ, бүх авч болох хөгжлийн Санг цөлмөж дуусгаад түрүүч нь 10,0 тэрбум төг зээл ээ Монгол банкны эрсдэлийн сангаас төлүүлэх, НДС n мөнгийг хувийн банкиндаа авч луйвардан улсад 100,0 сая$ ын хохирол учруулаад тэгээд бөгс өө Ард Түмэн руу харуулаад явж байгаа шүү дээ,
Эрх.мэдэл.албан.туүшаалын хэнээ.болсон.тэнэг авгай
Чамайг Сайд болсны дараа ямар тэнэг юм хийснээ ойлгосон шуу. Сайд болчихоод эргуутэж байхыг чинь хараад ямар их гутарсан гээч. би еерее терийн албан хаагч чиний шийдвэр гарах дунд шатанд, албажиж байхад харж байсан гэрч байна. Гэмт хэрэгтэн